10:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол улсын статистикийг анх удаа Олон улсын зүгээс үнэлж дүгнэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор мэдээлнэ.
11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хэрэгжсэнээ барилгын салбарт хүний амь эрсдэхгүй’’ сэдэвт хэлэлцүүлэг болно.
11:00 цагт "UB palace"-ийн концертын их танхимд Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрынхан дүүргийнхээ 3000 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. Утас: 94949238, 89161686
11:30 цагт Үйлдвэрчний эвлэлийн өдрүүдийн хаалтын ажиллагааны хүрээнд Үйлдвэрчний эвлэл - Залуучууд - Нийгмийн түншлэл өдөрлөг Монголын Үйлдвэрчний Соёлын Ордонд болно. Утас: 89892002
12:00 цагт МУИС-ийн Оюутны хөдөлгөөнөөс МУИС-ийн Хичээлийн I байрны Эрдмийн Дугуй заланд 9 дүгээр сарын 29-ний өдөр болсон оюутны жагсаал цуглаантай холбогдуулан, Оюутны шинэчлэлийн бодлогыг дэмжсэн мэдэгдэл хийнэ.
12:00 цагт МАН-ын Шинэчлэлийн Хорооноос Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах Хэвлэлийн бага хурал, санал асуулга, улс төрийн суултыг “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний баруун талд байрлах “Ард түмний өргөө” гэрт эхлүүлэн зохион байгуулна. Утас: 88116530
12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Чингис хаан дэлхийн академийн ерөнхийлөгч Ч.Даваанямаас төр засгийн болон нийслэл, орон нутгийн удирдлагуудад гаргасан уриалгыг дэмжиж Дархан-Уул аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.
15:00 цагт "Америк өдрүүд" үзэсгэлэн худалдааны нээлт Монголын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын байранд болно.