logo
Нийслэлийн есөн “Тэргүүний өрх” -ийг шалгарууллаа

Нийслэлийн есөн “Тэргүүний өрх” -ийг шалгарууллаа

2014/10/28
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ахмадын хорооноос ”Нийслэлийн тэргүүний өрх” –ийг шалгаруулж, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тэргүүний өрхүүдэд гэрчилгээ гардууллаа. Тус шалгаруулалтыг жил бүр явуулдаг бөгөөд олон жил ханилсан,  үр хүүхдүүд нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, сайн сайхан амьдарч байгаа есөн өрхөд “Нийслэийн тэргүүний өрхийн гэрчилгээ”-г олгодог байна. Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр 2014 оны тэргүүний өрхөөр  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Батбаяр, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дамдинжав, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Д.Жаргал,  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Х.Адилбиш, Н.Оюунхүү, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн М.Чанцалсүрэн, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Очирсүрэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ч.Дамиран, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ө.Агийваанчигнар шалгарчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш