logo
“Lookwe” сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэн гарав

“Lookwe” сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэн гарав

2014/11/06
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Хятадын “LOOKWE” сэтгүүлийн газартай хамтран Монгол Улсыг сурталчилсан хэвлэлийн тусгай дугаар гаргажээ.

Хоёр тал 2014 оныг Монгол Улс, БНХАУ-ын  хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол, Хятадын “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу соёл, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр олон арга хэмжээг хамтран амжилттай зохион байгуулж байна. 

“LOOKWE” сэтгүүлийн газартай хамтран гаргасан энэхүү тусгай дугаар нь  “Найрсаг солилцооны жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг бөгөөд тус сэтгүүлийн энэхүү тусгай дугаарт Монгол Улсын түүх, соёл, аялал жуулчлал, эдийн засаг,  хөрөнгө оруулалт болон хоёр орны харилцааны хөгжлийн талаарх мэдээлэл тус тус багтсан байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш