logo
“Тогтвортой гэр бүл” өдөрлөг болно

“Тогтвортой гэр бүл” өдөрлөг болно

2014/11/11
Гэр бүл  гэдэг  нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг билээ.  Гэвч  сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж энэ хэрээр хүүхдийн хүмүүжил доголдож асуудалтай гэр бүлийг үүсгэх нөхцлийг бий болгосоор байна.  Энэ нь нөгөөтэйгүүр гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээний хэрэгцээг зайлшгүй нэмэгдүүлж байна. Тиймээс Монголын Залуучуудын холбооны дэргэдэх   Залуучуудын  Гэр бүлийн дэмжих хороо нь залуу  гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухамсарлахад  чиглэсэн сургалт, зөвлөгөө  өгөх, залуу  гэр бүлийг дэмжих зорилгоор “Тогтвортой гэр бүл” өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж  байна. 

Уг өдөрлөгт Нийслэлийн зургаан дүүрэг тус  бүрээс 15 гэр бүл оролцох бөгөөд  “Гэр бүлийн үнэ  цэнэ, үүрэг хариуцлага”, “Хэвлий  дэх хүүхдийн тань хэлэх үг”, “Амаржихуйн гайхамшиг” сэдвээр сургалтанд хамрагдаж, мэргэжлийн багш  нараас  зөвлөгөө авах боломж нээлттэй аж. Түүнчлэн оролцсон  хосууддаа “Даймонд” гэрэл зургийн студи, “Мишка” орос  өлгийн дэлгүүр, Нярайн асаргааны зөвлөмж DVD,  Хүүхдийн угаадаг даавуун живх зэргийг хөнгөлөлтэй  үнээр худалдан  авах эрхийн бичгүүдийг  гардуулан өгөх юм  байна.  Анхныхаа  үрийг тэврэх гэж  буй залуу ээж  аавууд  маань энэхүү өдөрлөгт  идэвхтэй хамрагдаарай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш