logo
“Гэр хорооллын хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Гэр хорооллын хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа

2014/11/21
Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын алба  “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-тэй хамтран “Гэр хорооллын хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 23, 27, 30, 31-р хороодын 30 иргэн хамрагдаж, хог хаягдлаас болж газрын гүний ус бохирдож ундны усны хүртээмж буурч байгаа тухай танилцуулсан юм. Мөн иргэд  амьдарч буй орчноо цэвэрхэн байлгаснаар ямар үр дүнд хүрч болох  талаар мэдлэгтэй болж сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэхээр ярилцлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш