logo
Өвөлжилтийн бэлтгэл 90 хувь хангагджээ

Өвөлжилтийн бэлтгэл 90 хувь хангагджээ

2014/11/22
Засгийн газрын 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаас мал аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувь хангагджээ хэмээн дүгнэлээ.

Энэ жил улсын хэмжээнд 142,5 мянган малчин өрхөд 50 шахам сая буюу хонин толгойд шилжүүлснээр 80 сая толгой мал өвөлжүүлэх бэлтгэл хангаад байгааг ҮХАА-н сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76 хувьд бэлчээр хүрэлцээтэй, үлдсэн нутгийн малчид өөр аймагт отор нүүдэл хийхээр зохион байгуулжээ. Бэлчээр усны хүрэлцээ хангамж, хадлан тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл, малын тарга хүчний үзлэг зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд МАА-н өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагдсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш