Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий Консул Э.Мөнх-Очир 2014 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр БНТУ-ын Залуучууд, спортын дэд сайд Метин Иылмазтай уулзаж хоёр орны залуучууд, соёл, спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын ССАЖЯ-ны төлөөлөгчдийн БНТУ-д хийх албан айлчлалын бэлтгэлийг хангах тухай санал солилцов. Мөн хоёр улсын хооронд спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийн талаар ярилцав.