logo
“Төр хувийн хэвшлийн түншлэл – 2015” өдөрлөг боллоо

“Төр хувийн хэвшлийн түншлэл – 2015” өдөрлөг боллоо

2015/01/16
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас жил бүр нээлттэй хаалганы өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил “Төр хувийн хэвшлийн түншлэл -2015” сэдвээр Төрийн ордны Их танхимд өчигдөр амжилттай болж өндөрлөв. Мэдээлэл харилцаа холбооны салбарын төрийн болон хувийн хэвшлийнхэн өргөнөөр оролцсон бөгөөд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа үг хэлж өдөрлөгийг нээв.

Хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологи, чиг хандлага, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар илтгэлүүд тавигдлаа. Үүнд:
  • Үүрэн холбооны оператар компаниудаас Скайтел ХХК-ий Бизнес хөгжүүлэлтийн албаны захирал Ц. Пүрэвдорж
  • "Хөдөөгийн холбооны талаар" - Жи-Мобайл ХХК-ий сүлжээ, техник төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Оюунбаяр
  • "IPTV, контент хөгжүүлэлт" - Юнител ХХК-ий Контент, хөгжил төлөвлөлтийн албаны захирал Г.Барс
  • “Төр хувийн хэвшлийн түншлэл” - Мобиком порпораци ХХК-ий Технологийн газрын захирал Б.Тэмүүдэр
  • "Програм хангамж хөгжүүлэлтийн чиг хандлагын талаар" - Програм хангамжийн чиглэлийн компаниудаас Интерактив ХХК-ий захирал Б.Ууганбаяр
  • "Салбарын хүний нөөцийн хөгжил" - ШУТИС, МХТС-ийн захирал Б.Сүхбат
  • "Төрийн нээлттэй өгөгдлийг Монгол Улсад хөгжүүлэх боломж" - МУИС-ийн ХШУИС-ийн багш Г.Амарсанаа
  • "Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд" - Монголын шуудангийн холбооны гүйцэтгэх захирал Б.Золбадрал
  • "Мэдээллийн сайтуудын зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд" - Датаком ХХК-ий ерөнхий захирал Г.Энхболд
  • "Интернэт хаягийг Монгол хэлээр" - Мэдээллийн тэргүүлэх сайтуудын холбооны гүйцэтгэх захирал Г.Анархүү
  • "Үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар" - Шинэ долгион радио ФМ 107.5-ын захирал Ц.Ариунаа,
  • "Үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд" - Мэдээлэл холбооны дэд бүтэц, угсралтын ажил эрхлэгчдийн холбооны захирал Л.Мөнхбат
  • "Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт - Монголын телевизүүдийн холбоо, ТВ-5 Телевизийн дэд захирал Э.Дагиймаа,
  • "Салбарын зохицуулалтын асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ" - Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар тус тус илтгэл тавилаа.
Нээлттэй өдөрлөгийг хааж МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тус газраас 2015 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш