logo
Өнөөдрийн зурхай  /2015.02.03/

Өнөөдрийн зурхай /2015.02.03/

2015/02/03

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 15. Ангараг гараг. Найралт эх одтой , 6 цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Онц асуудалд хүргэж болох таагүй өдөр.Нэр төр унах, санхүүгийн алдагдал хүлээх, өвдөх, оновчтой биш ажиллагаа хийх зэрэг таагүй үйл явдал тохиож магадгүй.Тэвчээр ба онцын хөдөлмөрч чанар нь удирдлагын магтаал эсвэл ивээн тэтгэгчийн тусламж авахад хүргэнэ.

 


Үхэр (4/20-5/20)

Хэлэлцээр хийх болон ажил хэргийн уулзалт, харилцаанд таагүй өдөр. Гэхдээ таны тэсвэр тэвчээр, хөдөлмөрлөх онцгой чадвар өнөөдрийн таагүй хандлагыг саармагжуулж чадна. Хэдий тийм ч аливаа ажилд дарга удирдлага, ивээн тэтгэгчийн дэмжлэгийг авна гэж горьдох хэрэггүй. Сэтгэл санаа үе үе өөрчлөгдөх, муухай ааш авир зэргээс болоод өдөр үр дүн муутай өнгөрч магадгүй. Өдрийн хоёрдугаар хэсэгт ойрын танилтайгаа өөрийн сэтгэлийн тухай сайн ярилц.


Хамтатгах (5/21-6/21)

Оддын байдал нь харилцааны алдаа эсвэл мэргэжлийн хүрээнд асуудал үүсэхийг анхааруулж байна. Өөрийн хүч боломж хүрэхгүй асуудлыг шийдэхэд оролцох хэрэггүй. Юуны түрүүнд асуудлыг гялалзтал биелүүлж чадахгүй бол харамсах сэтгэл төрүүлж, эргэн тойрны хүмүүсийн доог тохууг хүргэнэ. Нөхцөл байдалд хандах хандлага, өөрийн чинь эзлэх байр суурь зэргээ дүгнэх нь энэ өдрийн зөрчилдөөнт хандлагыг өөрчилнө. Энэ өдөр буян үйлдэх, хүүхэд багачууд, өндөр настангуудад өргөл өгөх, энэрэл нигүүлсэнгүй байх өдөр.


 Мэлхий  (6/22-7/22)   

Зөрчилтэй өдөр. Өдрийн эхний хагаст муу мэдээ ба таагүй зүйл их байна. Бодож боловсруулсан зорилгод хүрэхэд хүртэл мухардалд хүрч болох юм. Танд юу ч тохиолдсон ч өөрийн байр суурийг хамгаалахад хүрнэ.Өдрийн хоёрдугаар хагаст сайн санаатай эсвэл найдвартай найзтайгаа уулзаж магадгүй эд нар нь таагүй зүйлээс гарахад туслана. Асуудлыг улам хурцатгахгүйн тулд мөнгөтэй эсвэл үнэт цаастай холбоотой асуудалд анхааралтай хандах ба эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаагаа тодруулах хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)   

Зөв хооллолт, биеийн тамирын дасгал сургуулилт, мэдээлэл авах гэсэн уриан дор өдрийг өнгөрүүл. Өнөөдөр таны эрч хүч оргилж, зөн совин, уран бүтээл туурвих чадвар нэмэгдэнэ. Гэхдээ хэт идэвхтэй байдлаас болж ажлын түншүүдтэй үл ойлголцол үүсч магадгүй. Та анхны төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орно. Энд дотны хүний зөвлөгөө хэрэг болно. Гэр бүл, хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцоно.


Охин (8/23-9/22)   

Хамтран ажиллагсад болон удирдлагатайгаа харилцаа холбоонд орохоос зайлсхийх өдөр.Танаас ихээхэн эрч хүч шаардаж, мөнгө санхүүгийн алдагдалд хүргэх шинэ ажил хэрэг, үүрэг хариуцлага тохогдож магадгүй байна.Хайр сэтгэлийн хувьд аз одтой байх боловч гэнэтийн хүлээж байгаагүй мэдээ авсанаар сэтгэл зүрхнийхээ асуудлыг удаан хугацаагаар хойш тавих шаардлагатай болно.Хомхой сэтгэл, шуналаа татаж арвилан хэмнэлтээ хэтрүүлэх юм бол мөнгөний урсгал таныг тойрон одох магадлал өндөр байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Сэтгэл санаа өөдрөг байж мөн гэр бүлийн дулаан уур амьсгал зонхилох өдөр. Нэг дор олон асуудлыг шийдвэрлэж, дотоод ертөнц тань гэгээрлийг олохыг эрмэлзэнэ. Мөн шинэ зүйлийн эрэл хайгуул хийнэ. Эргэн тойронд тань байх атаач хүмүүсээс хол бай. Хүлээцтэй хандаж хүмүүсийг ойлгохыг хичээ. Ажил хэргээ дуусгахын тулд санхүүгийн туслалцаа авах бөгөөд өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд цаашид юу хийх тухайгаа бод. Бодсон бодлоо мартахгүйн тулд бичиж аваад дараа нь уншихад таатай мэдрэмж төрнө.


Хилэнц (10/23-11/21)   

Тааламжтай өдөр. Өнөөдөр худалдаа наймаа эрхэлдэг, ялангуяа эрчүүдэд нэн тааламжтай өдөр байх нь. Энэ өдөр таны гэрлэн бүрхүүл тодорсноор таны өмнөө тавьсан зорилгодоо хүрэх ажил хэрэгч чанар тань улам нэмэгдэнэ. Энэ ордны эмэгтэйчүүд худалдаа наймаа хийхдээ анхаараарай. Учир нь хэн нэгэнд хууртагдах магадлалтай. Томоохон худалдаа хийхээ хойшлуулах хэрэгтэй.


Нум (11/22-12/21)   

Таны санхүүгийн байдал муудах болно. Магадгүй та үнэт зүйлсээ алдаж мэднэ. Аль эсвэл хуучин тохиролцооноос болж мөнгө төлөх болно. Эргэн тойрныхонтойгоо харилцахдаа анхаарал сэрэмжтэй байгаарай. Танихгүй хүмүүстэй муудалцах, гал гарах асуудал үүснэ. Ойр дотны хэн нэгэн таны анхаарал халамжаар дутаж байгаа учираас таны гэр бүлд асуудал үүснэ. Найз нөхдийн туслалцаа эвгүй байдлаас гарахад туслана.


Матар (12/22-1/19)   

Тааламжтай өдөр. Урлагийн хүрээнд болон удирдлагын ажил үүрэг гүйцэтгэхэд амжилт гаргана. Энэ өдөр та шинэ уулзалт, санаандгүй шинэ танилтай болох боломжуудаар дүүрэн байх болно. Энэ нь урдаас төлөвлөгдөөгүй гарз, зарлага хийхэд хүргэхийг одод сануулж байна. Аливаа үйлдэлд хянамгай байгаарай мөн ойр дотны хэн нэгэнтэй маргалдаж болзошгүйг анхаар. Тиймээс найз нөхөдтэй гээ уулзсаны хэрэггүй.


Хумх (1/20-2/18)   

Өдрийн эхэн хагаст та хувийн амьдралынхаа асуудлыг шийдэж их завгүй байна. Өнөөдөр эмэгтэйчүүд хатуу шийдвэр гаргаж, үүрэг даалгавар биелүүлэхэд хүрнэ. Эрэгтэйчүүд хайртай хүнтэйгээ болзоонд явснаар тэдний амьдралын чадамж, сэтгэл санаа дээрдэх болно. Азгүйдэл бодлогогүй байдлаасаа болоод хэн нэгнийг алдаж болно. Ялангуяа автомашин сонирхогчид илүү анхааралтай байгаарай.


Загас (2/19-3/20)

Өнөөдөр таны их зан, амиа хичээсэн зан ойр дотныхоны тань дургүйг хүргэх болно. Таны зорилгодоо тэмүүлэх тэмүүлэл, эрс хүчтэй байдал чинь таны ажлын хамрагчидад буруугаар ойлгогдох болно. Та өмнө нь бодож төлөвлөсөн болгоноо биелүүлэх боломж гарах боловч энэ нь та болон таны эргэн тойрны хүмүүсийн хоорондох харилцаанд сөргөөр нөлөөлөх болно. Урлан бүтээх зүйл хийхийг одод зөвлөж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш