logo
Улаанбаатарт 0 хэм орчим байна

Улаанбаатарт 0 хэм орчим байна

2015/03/17

2015 оны гуравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 хэм, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 3-8 хэм хүйтэн, Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны  гуравдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 18-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 19, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 18-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 21-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш