logo
Хог хаягдал, хөрсний бохирдлоос олон төрлийн халдварт өвчин тархах аюултай

Хог хаягдал, хөрсний бохирдлоос олон төрлийн халдварт өвчин тархах аюултай

2015/04/16

Хог хаягдал нь олон төрлийн өвчин үүсгэх нян, химийн хорт бодис агуулсан байдаг тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлж, олон төрлийн халдварт өвчин, хордлогууд үүсгэх гол хүчин зүйл болдог.

Хог хаягдлын химийн хорт нөлөө нь шингэн хуурай бодис хүхэр, устөрөгч, шивтэр, индол, скаптол, меркаптон зэрэг хорт хий ялгаруулж байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн хог хаягдалаар бохирдсон хөрсөнд энгийн эгэл биетэн, ялааны авгалдай, өт хорхой, бактери, вирус зэрэг нь өсөж үржин хөрсийг улам бохирдуулдаг талаар мэргэжлийн хүмүүс анхааруулдаг.

Хөрсний бохирдолтоос болж гэдэсний халдварт өвчин, балнад, цусан суулга, сүрьеэ, бурцеллез, халдварт шар, цагаан хорхой зэрэг өвчин үүсч тархах аюулд хүргэж байгаа юм. Эдгээр өвчин нь бохирдолтой хөрсөнд тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүн, хүүхдүүд бохирдсон хөрс шороогоор тоглох, жимс, хүнсний ногоог угааж цэвэрлэхгүйгээр хэрэглэх, мөн ялаагаар дамжин халдварладаг юм.

Тиймээс иргэд маань гэр орон, орчин тойрныхоо агаарын бохирдлыг багасгаж, эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрыг хэрэглэх, хогоо ил задгай хаяхгүй байж зориулалтын хогын саванд хийж заншвал хөрсийг бохирдуулахгүй байж халдварт өвчинөөс өөрсдийгөө бүрэн сэргийлэх боломжтой юм. Ингэснээр хүн амын эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, байгаль орчиноо хайрлан хамгаалж байгаа нэг хэлбэр юм шүү.

Та бидний амьдарч буй орчин эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр байх нь бид бүхний хамтын үр дүн байх болно.

Хоггүй дүүрэг

Цэмцгэр Баянголын төлөө хамтдаа.

Б.Батмөнх

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш