logo
НАМОХ-ны удирдлагууд орон нутагт ажиллаа

НАМОХ-ны удирдлагууд орон нутагт ажиллаа

2015/04/22

Өнгөрсөн амралтын өдрүүдэд НАМОХ-ны ерөнхийлөгч Д.Гантулга, дэд ерөнхийлөгч З.Төмөртөмөө, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батдорж нар орон нутагт ажиллаа.

“Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо"-оос Хөвсгөл, Булган, Дархан, Эрдэнэт хотуудад “Оюутны Тэмүүлэл” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулаад байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн оюутнуудад гол тулгамддаг асуудал болох дотуур байр, суралцах орчин нөхцлийг чухлаар хөндсөн байна.

Хөвсгөл аймгийн хувьд томоохон хотуудын дараа орох монголын хамгийн олон оюутантай, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй аймаг гэдгээрээ онцлог төдийгүй орон нутгуудаас хамгийн түрүүнд чуулга уулзалтанд оролцох хүсэлтээ илгээсэн учраас тэнд оюутнуудын хамгийн том чуулгыг зохион байгуулсан аж.

Энэ чуулганаар Мөрөн хотын орлогч дарга н.Батбаяр Хөвсгөл аймгийн “Нийгмийн Ардчилал” МОХ-ны дарга болсон бөгөөд тэр ч утгаараа аймаг орон нутгийнхаа оюутнуудыг дэмжиж ажиллах боломж бололцоо бүрдсэн байна. Мөн энэ үеэр Хөвсгөлийн намын хорооны дарга Л.Ганболд Монгол Ардын намаас баримталж байгаа бодлого хөтөлбөрийг танилцуулж, Хөвсгөл аймгийн хэмжээнд оюутнуудаа хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдгийг ярилцсан байна.

Тэгвэл, чуулганд 200 орчим төлөөлөгч оролцсоны дотор Улаанбаатар хотоос Хөвсгөлийн оюутан залуучуудын нэгдсэн холбооны төлөөлөгчид ирж, оюутны холбооны тэргүүлэгч 25 гишүүн сонгогдсон байна. Ингэснээр орон нутгийн оюутнуудын хүсэл тэмүүллийг сонсох, тэдний ирээдүй, боловсролд анхаарах, цаашид салбар хороодууд тогтмол уулзалт, чуулга хийх эхлэлийг тавьсан үйл явдал боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш