logo
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг танилцууллаа

2015/04/22
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.
 
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан мэргэжилтнүүдэд дээрх хуулийн төслийг танилцуулж, харилцан санал солилцох хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр  хуулийн төслийн багийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор, Удирдлагын академийн дэд профессор Д.Сүнжид хуулийн төслийг танилцуулж, төлөөлөгчдийн саналыг сонслоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш