logo
Өнөөдрийн зурхай /2015.05.15/

Өнөөдрийн зурхай /2015.05.15/

2015/05/15

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 27. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Туйлын таагүй өдөр. Хувь заяа таньд ээлжит онцгүй бэлэг барина. Магадгүй мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд асуудлууд үүснэ. Хамт ажиллагсад эсвэл удирдлагатайгаа зөрчил үүсгэх нь таны ашиг сонирхолын эсрэг болно. Бардам зан ба зөвшилцөлд хүрэх гэсэн хоёр замыг сонгох эвгүй сонголт хийхэд хүрнэ. Магадгүй хамт олон дунд таны байр суурь өөрчлөгдөнө. Байгаа байдлыг зүрхэндээ ойрхон тусгасны хэрэггүй. Ямар ч арга хэмжээ авсны хэрэггүй.


Үхэр (4/20-5/20)

Дүгнэлт хийх өдөр. Магадгүй өнөөдөр танд байгаагүй хүч урсаж гарч ирж мэднэ. Зорилгот төлөвлөгөөнүүд, хамтрагчтайгаа уулзалт хийх, хувиараа уулзах нь амжилт дагуулах ба цаашдаа албан шатаар ахих нь ямар нэгэн суурь болж эсвэл санхүүгийн амжилтанд хүрэхэд эхлэл болно. Ямарч зүйл байсан бүтэмжтэй болох ба бүр хамгийн ээдрээтэй байдлаас өөртөө ашигтайгаар гарч болно. Ялангуяа өдрийн хоёрдугаар хагас нь таатай байна.


Хамтатгах (5/21-6/21)

Болгоомжтой байх өдөр. Хоосон мөрөөдөл, хуурамч амлалт, хууран мэхлэлтээс сэрэмжил. Өнөөдөр харанхуй газраар явахаас зайлсхий. Толинд цөөн хар. Спортоор хичээллэх нь танд сайнаар нөлөөлнө. Түүнчлэн найз нөхдийн ажил, ахуйн асуудлаар хөөцөлд. Бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна. Мөн түрэмгийлэлд өртөх буюу бүдүүлэг хүмүүстэй учирч болзошгүй. Энэ өдөр дэгдсэн зөрчил танд ашиггүйгээр төгсөнө.


 Мэлхий  (6/22-7/22)   

Тайван байх өдөр. Өдрийн эхлэл хамтарсан ажил хэрэг, хамтарсан үйл ажиллагаанд тун тохиромжтой. Хамтрагчтай ажил хэргээр уулзах, худалдаа наймааны төгсгөлд өөрийн анхаарлаа бүү алдаарай. Санхүүгийн алдагдал, хууран мэхлэлт болох магадлалтай. Үдээс хойш хайр дурлалын талбар дээр ялалт байгуулах гэж бүү яар. Өнөөдөр сексийн харьцаан дээр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хамтрагчаа эвгүй байдалд оруулахгүйн тулд энэ тухай ном уншихыг сануулж байна.


Арслан (7/23-8/22)   

Тавгүй өдөр. Зорьсондоо хүрэх, зарчмаа хамгаалах, билгийн хүч чадал хувьсан өөрчлөгдөх өдөр. Магадгүй, өнөөдөр та ер бусын хүч чадлыг мэдрэх бололтой. Юуг ч хийсэн байсан бүгд амжилттай байх ба бүр хамгийн их ээдрээтэй нөхцөл байдлаас гарах ашигтай гарцыг олж чадна. Ялангуяа Үдээс хойш бүр их сайн байна. Эмэгтэй үхрийн орднынхныг хайрын романтик эхлэлийг тавих учрал хүлээж байна. Харин эрэгтэй үхрийн орднынхонд санаа сэтгэл тавгүйрхэх, уурлаж бухимдах, хаалттай болох, дотор сэтгэл түгших, стрессд орох магадлал байна.


Охин (8/23-9/22)    

Хямралын өдөр. Олонхи энэ ордныхон хувийн амьдралын асуудалдаа нухацтай хандах мэдээ, үйл явдал хүлээж байна. Шинэ танилууд тань ажил албандаа амжилт олох, санхүүгийн амжилтанд хүрэх цаашдын үндэс тулгуур болж өгнө. Цээрлэх, тэвчих, мацаг барих, үйл явцад зөв дүгнэлт өгөх өдөр. Өнөөдөр та огт танихгүй хүмүүстэй урьд өмнө очиж байгаагүй газарт зочиноор уригдах бололтой. Бусадтай харьцахдаа даруу байж болгоомжил.


Жинлүүр (9/23-10/22)   

Туйлын тааламжгүй өдөр. Толгой эргүүлсэн, ухаан санааг самууруулах асуудал, өвчин зовлон тохиолдох бололтой. Хэрэггүй яриа хэлэлцээрт оролгүй, анхаарал болгоомжтой байхыг од гарагс сануулж байна. Чухал шийдвэр гаргах гэж яарахын хэрэггүй. Тэрчлэн шинээр хүнтэй танилцаж, холбоо сүлбээ тогтоох бүр ч хэрэггүй, учир нь тэд таны амьдралд зөвхөн сөрөг хар бараан сүүдрийг дагуулах юм. Бусдын сэтгэлийг татах чадвараа ашиглан эргэн тойрондоо тааламжтай уур амьсгалыг бүрдүүлээрэй.


Хилэнц (10/23-11/21)   

Хариуцлагатай өдөр. Өнөөдөр таньд удирдлагаас чинь хариуцлагатай ажил өгч мэднэ. Энэ нь таны хувьд удирдлагынхаа итгэлийг даах, мөн өөртөө хариуцлага нэмж авч байна гэсэн үг юм. Иймд төлөвлөж байсан ажилдаа багахан өөрчлөлтийг оруулах хэрэгтэй болж байгааг од эрхэс сануулж байна. Шаардлагатай гэсэн үедээ та найз нөхөд болон хамтран ажиллаж буй хамтрагч нараасаа тусламж хүсч, тэдэнд хандаарай.


Нум (11/22-12/21)    

Өнөөдөр эрүүл мэндэд үүссэн ноцтой асуудал хүндэрч нарийн мэргэжлийн эмч домчид хандах шаардлага тулгах бололтой. Байр байдлыг харж алгуурлах хэрэгтүй, өвчин өөрөө аяндаа зүгээр болно гэж огтоос бодож болохгүй. Бүр аюултай, эрсдэлтэй үе өнгөрсөн ч гэсэн эцсийн үр дагавар нь урьдчилан тааж хэлэмгүй байдалд хүргэж болзошгүй байна. Гунигтай бодол санааг үл тоон өдрийн хоёрдугаар хагасыг салхинд гарч өнгөрүүлээрэй. Хамгийн гол нь эртхэн хэвтэж эмчлүүлэх нь хамгаас чухал гэдгмйг анхаар.


Матар (12/22-1/19)   

Таагүй өдөр. Энэ нь хамтрагч тань хууран мэхлэх, хүүхдүүд эсвэл хамаатан садантайгаа зөрчилдөөн үүсгэх мөн түүнчлэн сэтгэл санаа тань хямрах болно. Хэрэв өнөөдөр өвдвөл удаан хүнд тусна, магадгүй бүүр хүндэрч ч болох юм. Өөрийгөө бодоорой. Ойр дотнын хүмүүсийн дунд амарч, дуртай хоббигоор хичээллэх нь мэдрэлийн ядаргааг арилгахад тустай.


Хумх (1/20-2/18)   

Таны эрч хүч өндөр түвшинд байна. Гэхдээ та боломжоо зөв үнэлж, сайн тооцоолж чадвал бүрэн дүүрэн амжилтад хүрнэ. Та бусдыг хуурах эсвэл хориотой буюу нууц замаар явах гэж оролдох хэрэггүй. Шударга үнэнээрээ явахад санаснаа гүйцэлдүүлж чадна. Та хийх ажлаа дугаарлаж, хамгийн чухлаас эхэл. Бусдын тусламжгүйгээр та ялна. Ойр дотны хүмүүст анхаарал тавихаа бүү мартаарай.


Загас (2/19-3/20)

Энэ өдрийн хувьд сэтгэл хөдлөл өсөн нэмэгдэнэ. Романтик сэтгэл, шинэчлэл өөрчлөлт хүлээлтийг агуулах болно. Бүр шүүмжлэлттэй нөхцөл байдал үүссэн ч, олон асуудлуудыг засаж залруулж чадахаар хэмжээнд байна. Харин энэ удаа санаж бодсоныгоо гүйцэлдүүлж биелүүлэхийг ойрын ирээдүйд шилжүүлэх нь зүйтэй. Орой найзтайгаа уулзаж, өмнө нь явж байгаагүй сонирхолтой газруудаар явах санал тавь.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш