logo
Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөрлөг боллоо

Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөрлөг боллоо

2015/06/15

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөрлөгийн арга хэмжээг өнөөдөр гадна талбайдаа зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Монгол улсын Засгийн газрын 2011 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан "Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлыг тайлагнах, Хууль Эрх зүйн болон Цагдаагийн байгууллагад хийгдсэн шинэчлэл, үйл ажиллагааг алдаршуулан сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, хамтын ажиллагааны ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгуулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Арга хэмжээг хэлтсийн дарга цагдаагийн хурандаа П.Батбаатар, Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа нар нээж үг хэлж, Цагдаагийн байгууллагтай үр дүнтэйгээр хамтран ажиллаж, гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлага үр бүтээл гаргаж ажилласныг нь үнэлж Чингэлтэй дүүргийн 5 хорооны засаг дарга С.Амарбаясгалан, VII хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Баянбат, III хорооны урамшилт эргүүл Б.Махбал нарыг хэлтсийн "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнаж, шинээр олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж, ирэгдээс санал хүсэлт, мэдээ мэдээллийг авч, алба хаагч нараас ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш