logo
Төлбөрийн системийн шинэчлэл төслийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Төлбөрийн системийн шинэчлэл төслийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

2015/06/16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Төлбөрийн системийн шинэчлэл төслийн тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.06.16/ өргөн барилаа.

“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилт нь Төв банкнаас зохицуулж, хянадаг, хэрэглэгчдийн бүх давхрагад тохирсон, өрсөлдөхүйц, харилцан нягт уялдаа холбоотой, өндөр нууцлал бүхий төлбөрийн систем бий болгох явдал юм. Энэхүү төслийг хэрэгжүүлнээр улс үндэстнийг бүхэлд нь хамарсан төлбөрийн цогц үйлчилгээ бүхий найдвартай төлбөрийн системтэй болж төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ирээдүйд өсөн нэмэгдэх төлбөр тооцооны системийн найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Төслийн үр дүнд бэлэн мөнгөний хэрэглээг бууруулж, бэлэн бус төлбөрийн шинэ хэрэгслүүдийг хөгжүүлж, одоогийн ашиглаж буй төлбөрийн систем улам боловсронгуй, найдвартай болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүрнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш