Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 12. Сумъяа гараг. Онгоц одтой, 4 ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 05 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ямар ч шинэ ажил хэргийг эхлэх болон цугларсан мэдээ мэдээлэл ашиглаж болох сайн өдөр. Хэрвээ танд ямар нэгэн шинэ төсөл төлөвлөгөөг санал болгох бол эргэлзэлгүйгээр шууд зөвшөөрөх хэрэгтэй. Аливаа эхэлсэн бүхэн цэцэглэн дэлгэрч ашиг орлого авч ирэх болохыг одод танд амлаж байна. Харилцаа холбоогоо өргөтгөж, шинэ орлогын эх үүсвэрийг эрж хайхад таатай өдөр. Гай зовлон таныг тойрон өнгөрөх болно.
Үхэр (4/20-5/20)
Ажлын идэвхитэй өдөр. Магадгүй, энэ өдрийн нэг хэсэг нь таны өөрийн идэвхитэй ажил хэрэг, харин нөгөө хэсэг нь таны ойр дотныхоны ажил үйлстэй холбоотой үйл явдлуудаар дүүрэн байх бололтой. Дотоод нэгдэл нягтрал нь дарга удирдлага, хамтран ажиллагсдын дэргэд таны нэр хүндийг өсгөхөд нөлөөлнө. Тухайлсан ямар нэгэн зүйлд чиглэсэн асуудалд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Олон хүмүүстэй хамт төсөл төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа бол энэ нь танд ихээхэн ашиг хонжоо авчирна
Хамтатгах (5/21-6/21)
Өөрчлөгдөх өдөр. Энэ өдөр санаж бодсон зүйл чинь ойрын хугацаанд амьдралд биелэлээ олох тул гарах өөрчлөлтөнд өөрийгөө бэлтгэ. Хэн нэгэнтэй хамтарч хийх аливаа ажил төрөлд болгоомжтой ханд. Бусдын өгөх санал, зөвлөгөө алдаатай байх тул түүнд бүү итгэж найд. Муу санаатнуудын анхаарлыг татах тул санаж бодож сэдэж байгаа зүйлээ ил гарган дэлгэж ярих шаардлагагүй. Зөвхөн бие даан шийдвэр гаргаарай. Өдрийн хоёрдугаар хагаст хайр халамж өөрийгөө танд байнга сануулах ба шийдэмгий байхыг шаардана. Ирээдүйд танд тийм ч муу биш орлого авчирах шинэ төлөвлөгөөнүүд ойрын хугацаанд урган гарч ирнэ.
Мэлхий (6/22-7/22)
Магадгүй энэ өдөр танд хувь заяаны бэлэг болон гэнэтийн үйл явдлаар гайхшралыг төрүүлэх бололтой. Арилжаа наймаа, бизнесын үйл хэрэгтээ идэвхтэй үйл ажиллагаа явуулахад сайн өдөр. Санхүүгийн мэргэжилтэй хүмүүсийн хувьд албан тушаалын шатаар дээш ахих сайхан боломж гарч ирэх бололтой. Ер нь, өнөөдөр бүх ажил хэрэг мөнгө төгрөгтэй холбоотой байх бололтой. Гэр бүлийн хүрээнд асуудал үүсэж магадгүй.
Арслан (7/23-8/22)
Шинэ ажлыг эхлэхэд бус дуусгахад таатай өдөр. Амьдралын эрч хүч өндөр байна. Бэлгийн эрч хүч, зөн билэг их байна. Анхааралтай бодож төлөвлөсөн ажил амжилттай болно. Эртний хамтрагчтайгаа харилцаагаа тасалж, балмад авир гаргах бололтой. Шударга бус байдлаас чинь болж шийтгэл ирж болзошгүй. Хямгатай байх нь ашигтай.
Охин (8/23-9/22)
Ажиллаж хөдөлмөрлөх идэвхээр дүүрэн өдөр. Өнөөдөр, шийдэгдээгүй асуудлууд таны бодол санаанд байнга уяатай байх ба эрс шийдэмгий хөдлөхийг шаардана. Хийхээр төлөвлөсөн ажилдаа хамтран зүтгэгч болон ойр дотныхныгоо татан оролцуулах гэсний хэрэггүй, Тэгээд ч тэд таныг ойлгож, дэмжихгүй байх болно. Өдрийн хоёрдугаар хагаст хэсэг хугацаанд өөрийгөө чөлөөлж, хийх дуртай зүйлээрээ хичээллэсэн ч асуудлуудыг санаа бодлоосоо гаргаж хаяж чадахгүй нь бололтой.
Жинлүүр (9/23-10/22)
Хүнд өдөр. Амьдралд тань гэнэтийн томоохон өөрчлөлтүүд гарч болзошгүй. Үүнийг та сэтгэл зүрхэндээ хэт их ойрхноор хүлээн авах бололтой. Одоохондоо та юуг ч өөрчлөх шинэчлэх хүсэлгүй байна. Хамгийн их асуудалтай салбар нь ажил хэргийн түншүүдтэй холбогдол бүхий асуудлууд байх нь. Зальтай, ухамсаргүй хүмүүсээс зайгаа бариарай. Хэрэгцээгүй зүйлсээр өөрийгөө зовоож, уурлаж бухимдахын хэрэггүй. Хэт мэдрэмхий байдал тань тайван байдлыг амархан алдагдуулах ба энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх талтай. Тайван байдлаа хадгалж, анхаарал болгоомжтой яваарай. Аваар осолд өртөж бэртэл гэмтэл авах магадлал маш өндөр байна.
Хилэнц (10/23-11/21)
Таны сайхан сэтгэл гайхширсан аашаар солигдон эрч хүч нь дотоод сэтгэл санааны, идэвхитэй байдал нь таныг хүрээлж буй хүмүүсийн харилцаатай хамаатай байна. Шинэ соргог мэдээлэл дээр ажилласнаар туршлага хуримтлуулна. Ходоод өвдөх магадлалтай тул хоол ундандаа анхаарч ходоодны хүчил багасгахаас зайлсхий. Илүү хийсвэрлэг мөн бадрангуй байх нь эргэн тойрныхныгоо өөрийн зорилгоороо гайхшруулна
Нум (11/22-12/21)
Эргэлзээ тээнэгэлзээ, төөрөгдлийн үе дуусаж сайхан цаг үе ирж байна. Таны үйл хөдлөл тодорхой бөгөөд чиглэсэн зорилготой болж түнш, ивээн тэтгэгчдийн сонирхлыг татаж тэдний дэмжлэгийг авах болно. Ингэснээр амжилт, тодорхой хэмжээний ашиг орлогыг олох болно. Мэдрэмж, зөн билэг яруу тод, баялаг байж оюун ухаан тань тод томруун байна. Эхлүүлсэн бүх ажил хэрэгтээ амжилт олохыг хүлээх л үлдлээ.
Матар (12/22-1/19)
Таны сэтгэлийн хат, зорилгодоо үнэнч байдал, амьдралыг үзэх үзлийг туршин шалгах бололтой. Тойрон буй хүмүүс танд үнэнч биш, сорьсон байдлаар хандах болно. Тэсвэр тэвчээртэй байж, харьцаандаа алдаа бүү гаргаарай. Хоёр талын уур уцаарыг барж цухалдуулсан дэмий яриа хэлэлцээрээс зайлсхийх хэрэгтэй. Үдээс хойш энэ өдрийн сөрөг энерги багасах бололтой. Зөн билиг нэмэгдэж, бусдыг өөртөө татах чадвар эргэн ирэх бололтой. Оройн цагаар ганцаар байж, энэ өдрийн үйл явдлыг тунгаан цэгнэж, цаашдын зорилгоо тодорхойлоорой.
Хумх (1/20-2/18)
Ачаалалтай өдөр. Ажлынхаа материаллаг үр дүнг та хүртэж санхүүгийн зүйл орж ирэх тухай мэдээ боломжтой шагналууд эсвэл урьд нь хийсэн ажлын төлбөр. Оюун ухаан ойлгомжтой ба тодорхой байх нь таны сайн сайхан байдлыг өсгөнө. Яаруу шийдвэр гаргахаас зайлсхий. Биеэ барих ба ухаалаг байдал нь бодит мөнгө болж хувирна.
Загас (2/19-3/20)