Эмч нар өвчтөний түүх, эмчилгээг үг, үсгийн алдаатай бичвэл нэг сая 400 мянган төгрөгөөр торгуулна. Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ийнхүү баталжээ. Эмч ажилчдын ажлын ачаалал стандартыг батлаагүй атлаа хүлээх хариуцлагын тогтолцоог өндөр хувь хэмжээгээр тогтоожээ. Тухайлбал нэг эмч өдөрт үзэх өвчтөний ачааллаа дийлдэггүйгээс урт дараалал үүсч бухимдал үүсдэг. Үүнээс үүдэж ёс зүйн асуудал хурцаар тавигддаг аж. Төр энэхүү зөрчилтэй асуудлыг зохицуулаагүй, эрүүл мэндийн салбарын ажилчдаар хуулиа хэлэлцүүлээгүй зэрэг нь амьдралд нийцэхгүй байгааг тэд эсэргүүцэж байна. Хүлээх хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг доод тал нь арав дахин, дээд тал нь тавь дахин нэмж торгохоор хуульчилжээ. Удахгүй эрүүл мэндийн салбарынхан жагсаал цуглаан, мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж хэллээ.
Ц.Мягмарбаяр