Бүгд Найрамдах Сингапур Улс тунхагласны 50 жилийн ойд зориулан тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд Сингапурын ГХЯ-тай хамтран 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан “SG50 Diplomatic Charity Bazaar” олон нийтэд нээлттэй хандивын худалдаат өдөрлөгт Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд оролцлоо.
Сингапур улсад суугаа 70 гаруй Дипломат төлөөлөгчийн газраас 44 орны Элчин сайдын яамд оролцсон уг арга хэмжээг Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн сайд Др. Вивиан Балакришнан нээн үг хэлсэн бөгөөд оролцсон дипломат төлөөлөгчдийн газрууд өөрийн улс орны түүх соёл, ёс заншлын онцлог бүхий булан байгуулж үндэсний зоог, гар урлал, дотоодын бүтээгдэхүүнээ дэлгэн хандивын үзэсгэлэн худалдаа явуулсан байна.