Эдийн засгийн хямрал үргэлжилж буй энэ үед иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа зах зээлийн үнийн судалгаа, бараа материалын үнэн дүнгийн харьцуулалтыг сайтар хийх шаардлага үүссээр байна. Энэ үед сонголт хийхдээ дараах зүйлсийг анхаарч үзэх шаардлагатайг эдийн засагчид зөвлөдөг.
1. Үнэ:
- Өртөгт тулгуурласан үнийн хөөрөгдөлгүй байр сонгох
- Ирээдүйн үнэ цэнийг нь тооцоолох /хоёр сая төгрөгөөр авсан байр гурван сая төгрөгт хүрэх үү? эсвэл гурван сая төгрөгөөр авсан байр хоёр сая төгрөгийн үнэтэй болох уу ?/
2. Байршил:
- Хотын хөгжлийн чиг хандлага
- Ирээдүйд ойр баригдах барилга байгууламж
- Нийтийн үйлчилгээний төвүүдтэй ойр орших (сургууль, цэцэрлэг, худалдааны төв, дэлгүүр, автобусны буудал)
3. Орчин:
- Хотхоны төвлөрсөн төлөвлөгөө
- Сургууль
- Цэцэрлэг
- Худалдааны төв
- Ногоон байгууламж
- Харуул хамгаалалттай эсэх
4. Чанар
- Үндсэн хийц
- Туслах материалын чанар
APARTMENT-5 хотхоны талаар танилцуулахад
Үнэ: Захиалга авч байгаа үнэ 1мкв нь 1.790.000 төг . Шинжээчдийн үнэлгээгээр ашиглалтанд орсоны дараа 1мкв нь 1.950.000 төг болох хандлагатай.
Байршил: БЗД-н 16 хороолол 72 хотхон. Улаанбаатар хотын хэтийн хөгжил нь Амгалангийн цахилгаан станц, Дулааны 5-р цахилгаан станцыг түшиглэн зүүн тийшээ буюу офицерийн ордон, амгалан, улаанхуаран, 16 хороолол чиглэлрүү түлхүү хөгжих төлөвлөгөө батлагдан дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа болно.
Орчин: Хотхоны төвлөрсөн төлөвлөгөө, харуул хамгаалалт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тоглоомын талбай, хотхоны дэргэдэх 100 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээнй төв гэх мэт зүйлсийг бүгдийг шийдсэн болно.
Чанар: Төмөр бетон ган хийцлэлтэй, нил хавтан суурь бүхий каркасан араг бүтэцтэй газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй байхаар зохион байгуулсан болно.
Инженерийн шугам сүлжээ: Дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, мэдээлэл холбооны сүлжээ нь төвийн бүх системд холбогдсон.
Хамгаалалт, аюулгүйн цогц шийдэл, хяналтын камерын систем: Зоорийн давхар, гадна талбай, зогсоол, цахилгаан шат зэрэг газруудад хяналтын камер суурилуулан өгч 24 цагийн турш таны аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ орчин үеийн галын аюулгүй дохиоллын системээр айл бүр тоноглогдсон нь хотхоны аюулгүй байдлыг найдвартай хангана.
Автобусны зогсоол: Тус хотхоны оршин суугчид ердөө 150 метр яваад автобусны зогсоолд очих боломжтой.
Тус хотхоны 2-р ээлжийн барилга нь бүрэн ашиглалтанд орсон бөгөөд 8901-2000, 8902-2000 утасаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу?