logo
Налайх дүүрэгт барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авав

Налайх дүүрэгт барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авав

2015/12/22
Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт концессын гэрээгээр барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Энэхүү цэвэрлэх байгууламжийг концессын гэрээгээр барьж энэ оны 8 сард байнгын ашиглалтад оруулсан байна. Цэвэрлэх байгууламж барих гэрээг “Набсан” ХХК авсан бөгөөд тус компани нь өөрийн хөрөнгөөр, гэрээнд заасан хугацаанд цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, барилга байгууламж ашиглалтад оруулжээ. Цэвэрлэх байгууламжийн байнгын ашиглалтыг Налайх дүүрэгт усан хангамж, ариутгах татуурга, орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй Чандмань Налайх ОНӨААТҮГазар хариуцан ажиллах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш