logo
Иргэн, аж ахуйн нэгжид 13 сая 315 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно

Иргэн, аж ахуйн нэгжид 13 сая 315 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно

2016/03/17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/199 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын цэвэр бохир усны шугамын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэдийн эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 6.252.18 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн 39 дүгээр сургуулийн зүүн уулзвараас Хүчит  Шонхор захын эцсийн буудал хүртэлх авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэдийн газар болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 3.950.225 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн Цайз-Цагаан давааны 1.2 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэний газар болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 3.113.518 төгрөгөөр тус тус батлав.

Хавсралтаар баталсан иргэдийн өмчлөлийн газар болон эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 13 сая 315 мянган төгрөгийг 2016 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Иргэдийн өмчлөлийн газар болон эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгов.

ХАЙЛААСТЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ШУГАМЫН ТРАССТ ОРСОН
ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр

Хаяг хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Цэвэр бохир усны шугамын трасст орсон газрын үнэлгээ

Эдэлбэрийн хэлбэр

Кадастрын зураглалын үнэ

Нийт /төг/

Үл хөдлөх хөрөнгө

Эд хөрөнгө

Хэмжээ /м2/

Үнэ /төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

1

Даваа  Мөнхцэцэг

ЧД 13-р хороо Сургуулийн 34-713

-

1,898,040

125 м2

-

Өмчлөх

-

1,898,040

2

Санчин Мөнхбаатар

ЧД 13-р хороо Сургуулийн 35-1000

-

4,354,142

34 м2

-

Өмчлөх

-

4,354,142

Нийт дүн-2

 

6,252,182

159 м2

-

 

 

6,252,18

39 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗҮҮН УУЛЗВАРААС ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫН
 ЭЦСИЙН БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН
ТРАССТ ОРСОН ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр

Хаяг хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Авто замын трасст орсон газрын үнэлгээ

Эдэлбэрийн хэлбэр

Кадастрын зураглалын үнэ

Нийт /төг/

Үл хөдлөх хөрөнгө

Эд хөрөнгө

Хэмжээ /м2/

Үнэ /төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

1

Энхжаргал Оюунболд

ЧД 12-р хороо Булгийн 16-755

-

1,408,615

5 м2

132,000

Өмчлөх

-

1,540,615

2

“Тэнцвэр трейд” ХХК

ЧД 12-р хороо

-

2,409,610

137 м2

-

Эзэмших

-

2,409,610

Нийт дүн-2

 

3,818,225

142 м2

132,000

 

 

3,950,225

ЦАЙЗ-ЦАГААН ДАВААНЫ 1,2 КМ АВТО ЗАМЫН АЖЛЫН ТРАССТ
ОРСОН ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр

Хаяг хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Авто замын трасст орсон газрын үнэлгээ

Эдэлбэрийн хэлбэр

Кадастрын зураглалын үнэ

Нийт /төг/

Үл хөдлөх хөрөнгө

Эд хөрөнгө

Хэмжээ /м2/

Үнэ /төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

1

Цэрэнжав Батцэцэг

БЗД 22-р хороо Зүүн алтан өлгийн 11-249а

-

1,173,118

147 м2

1,940,400

Өмчлөх

-

3,113,518

Нийт дүн-1

 

1,173,118

147 м2

1,940,400

 

 

3,113,518

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш