1990-ээд он гарсаар ардчилал гэсэн нэрэн дор аз жаргалгүйгээр амьдрах болсон. Нийгмийн болох болохгүйг хүн бүр харж байгаа энэ үед ямар нэгэн үйл ажиллагаа, данс нь нийгмийн хамгийн том шүүмжлэгчид болох иргэдийн нүднээ илхэн болсон.

tuul861039070201410091022

Иргэн бүр улс орноо сайн сайхан байлгахын төлөө болж бүтэхгүй бүртэй дуу хоолойгоо нийлүүлэн тэмцдэг. Нийгэмд болохгүй байгаа маш олон зүйлс байгааг олон нийтийн цахим сүлжээгээр иргэд ихээхэн шуугих болж. Үүнээс харвал хамгийн асуудалтай нь цэвэрлэх байгууламж байгаа хэрэг.

m1

Туул голоо бохирдуулж уух усгүй болоход хүрч байна, цэвэрлэх байгууламж муудсан, цахилгаан станц шинээр барьсан ч халаалт доголдож байна, нийтийн тээвэр үйлчилгээ нь муудсан, дотоодын үйлдвэрлэл хувь хүний бизнес болсоноор үнэ нь хэт өссөн, эрүүл мэндийн салбар дампуурсан, нийгмийн даатгалын салбар ирээдүйд тэтгэвэрт гарна гэсэн баталгаагүй болсон, шүүх цагдаа хүчний байгууллагууд “үнэнчийн алдар”-ыг мартсан, боловсролын салбар унасан, ядуурал дээд цэгтээ тулсан, үндэсний аюулгүй байдал алдагдсан, агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ тулсан, нутаг дэвсгэрээсээ дур мэдэн зардаг болсон гээд энэ нийгэмд болж бүтэж байгаагаас илүү болохгүйгээ шүүмжилсээр.

1387709226_8huvi-middle

Мэдээж улс орон дэлхийгээ даган шинэчлэгдэн өөрчлөгдөж л байна. Жишээ нь: Та томоохон зах хүнсний дэлгүүрээс юм худалдан авахдаа юуг нь мэдэхгүй олон бараан дотор эргэлдэж байна. Дэлхийн нөгөө өнцөгт байгаа бараа бүтээгдэхүүнийг бид захиалан гартаа авчруулж болж байна. Цаг үеийн мэдээ материалыг минут, секундын нарийвчлалтайгаар дэлхийн хаанаас ч мэдэж болж байна.  Маш олон зүйл гамшигийн хэмжээнд хүрлээ. Гэхдээ энэ бүх зүйлийн ард нуугдан байгаа манай дээрх асуудлууд яах вэ.

olloo_mn_1456362916_9efa

Олон улсад бол манайх шиг сайхан орон байхгүй. Тэсрэх дэлбэрэх бөмбөг алга, халдлага аллага алга, олон улсын терророист халдлага алга, газар хөдллөхгүй, далайн шуурга болохгүй, элдэв химийн цацраггүй гэх мэт тайван амгалан орон. Ийм л дүр зурагтайгаар нүүрэндээ харагдавч үнэндээ болж байгаа зүйл нэг ч үгүй. Дархан цаазад уулаа зарж, олдвор онголсон зүйлсийг ухаж, байгалын сөрөг нөлөөг дэлхийд үл таниулж сайн “нууж” чадаж байгаа ард түмэн.

4878052119_732fe782e4

Ерөнхийлөгч маань байгалын тэнцвэрийн тухай олон улсад маш олон илтгэл, лекц тавьж олноо танигдсан хүн. Гэтэл өөрийн улсынхаа байж боломгүй олон үйлдлийг “дэлхий дахин”-аас нууж байна. Манай оронд хүнсний аюулгүй байдал алдагдсан байгааг, Хятадаас хоол хүнс болон хувцас хэрэглэлээрээ бүрэн хараат байгааг, дэлхийд танигдсан онголж дархалсан газруудаа хөндөж байгааг, туул голоосоо бохир ус “ууж” байгааг, хүн амын өвчлөл дээд цэгтээ тулан ирсэнийг, элдэв химийн бодисын замбараагүй хэрэглээг, хүүхдийн өвчлөлөөр дээгүүрт бичигдэх хэмжээнд хүрснийг “Дэлхий нийт” мэдээгүй л  байна. Учир нь сайн нууж, халхалж чадаж байна.

12380755_1050040098386698_215904565_o

Бид АСЕМ-р болохгүй зүйлээ дэлхийд харуулан дараа дараагын арга хэмжээг нь авахуулах хэрэгтэй. Иргэдийг АСЕМ-аас нуух айдас нь эдгээрийг илчлэнэ гэхээс байх даа. Улс орныг удирдаж байгаа хүмүүсийн сэтгэл зүрх нь “буруу цохилж” ,”буруу удирдаж” байгаа энэ үед чаддаг нэгэнд нь удирдлагаа өгвөл яасан юм бэ. Дэлхий нийт манай оронд анхаарлаа хандуулах болсон.  Нэгдсэн үндэсний байгууллага, Олон улсын байгууллага, Эв санааны нэгдлүүд Монголыг Монголоор нь аврах цаг нь болсон юм бишүү.

Б.Саран

Ugluu-logo