“Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг дамжуулан хэрэгжүүлэгч хадгаламж зээлийн хоршоодын нээлттэй өдөрлөг боллоо. Нийслэлийн ИТХ-аас “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулан сангийн тогтоолоор Нийслэлийн Хөдөлмөрийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах Хорооноос “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг бодлогоор дэмжин 113 Хадгаламж зээлийн хоршоонд шинээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд урьд нь үйл ажиллагаа эрхэлж байсан 6 Хадгаламж, зээлийн хоршоонд тус хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрлийг олгоод байна.
“Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” нь нийт санхүүжилт 15,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан Хадгаламж зээлийн хоршоонд жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгож, хоршоо нь тухайн хорооны өөрийн гишүүдэд сарын 1,2 хувийн буюу жилийн 14,4 хувийн хүүтэйгээр дамжуулан олгож байна. 2016 оны 5 дугаар сарын байдлаар хөтөлбөрийн хүрээнд 146 хороонд 13,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байгаа бөгөөд нийт санхүүжилтээр 5437 төсөл хэрэгжиж шинээр 2315 ажлын байр нэмэгдэж, 4827 ажлын байр хадгалагдаж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгээс харахад хөтөлбөрийн үндсэн зорилго болох бичил бизнесийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээс гадна хадгаламж, зээлийн хоршоод байгуулагдсанаар гишүүдийн хүрээнд хадгаламж авч, зээл олгох үндсэн үйлчилгээг үзүүлж, улмаар гишүүдийнхээ орлогыг бодитой нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэм болдог иргэдэд хамгийн ойр, хамтын байгууллага төдийгүй, иргэдийн нэгдэл байдгаараа ялгардаг, иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж хуримтлал бий болгох, хамт олны төлөвшил бий болгож байгаа зэрэг олон талын ач холбогдолтой байна гэж Нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНГ НЭГДСЭН БАЙДЛААР ХАРУУЛВАЛ:
/9 ДҮҮРГИЙН 146 ХОРОО/