Оюутны сургалтын төлбөрийн зээлийг өнөөдрөөс буюу энэ сарын 05-наас эхлэн Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитрон банкнуудаар дамжуулан олгохоор болсон байна.
2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой тус зээлд кориулан энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ.
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой бөгөөд сургуулиа төгсөж, ажил эрхээд таван хувийн хүүтэйгээр төлбөрөө эргэн төлөх юм.
Зээлд хамрагдах оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана.
- Зээл хүссэн өргөдөл
- Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
- Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар