Буурь суурьтай хүмүүс хөнгөмсөг алхам хийхээр дуулиан болдог. Ялангуяа тэрхүү хөнгөмсөг алхам нь хайр дурлал, хүүхэн шуухантай холбоотой бол илүү сонирхолтой. Бид энэ удаа дэлхийн нэртэй улстөрчдийн хамгийн тод секс дуулианыг хүргэж байна.
-“Би хүчингийн хэрэгтэн биш ээ” хэмээн Доминик Штраусс Кан баярлан хашгирсаар гарч ирсэн нь саяхан. Америкийн шүүх ОУВС-гийн тэргүүн асныг буруугүй хэмээн үзсэн нь энэ. Гэхдээ Штраусс Каныг сайн мэддэг хүмүүс “Тэр хүчингийн хэрэгтэн биш. Бас хэвийн хүн ч бус” хэмээн ярьж байсан удаатай. Хэрвээ тэр хэвийн ухаантай хүн байсан бол одоо ч гэсэн ОУВС-гаа удирдсаар л яваа. Гэтэл тэр өөрийгөө хар арьст үйлчлэгч бүсгүйг хүчирхийлсэн хэргийн буруутан болох шалтаг гаргаж, зугтах гэж оролдож байгаад баригдан шоронд хоригдсон билээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий франц эрхмийн энэ паянг Америкийн хэвлэлүүд дуртайяа нийтэлж байв.
-АНУ-ын экс Ерөнхийлөгч Жорж Буш 2006 онд төрийн тэргүүн байх үедээ онигоо, эротик дуулианы эзэн болж байсан юм. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга, хамгийн анхны хар арьст өндөр албан тушаалтан Кондолиза Райс хачирхалтай мэдэгдэл хийж, олны амыг ангайлгасан байна. Тэрбээр “Манай Ерөнхийлөгч Жорж Буш” гэж хэлэх гэж байгаад хэл нь хальтирч “Манай нөхөр Жорж Буш” хэмээжээ. Райсыг ингэж хэлсэн өдөр бага Бушийн эхнэр, тэргүүн хатагтай Лора Цагаан ордноосоо нүүж, Вашингтоны “Мэйфлауэр” зочид буудалд ирсэн хэмээн Америкийн хэвлэлүүдээр бичиж байсан. Гэвч Бушийн гэр бүл тун удалгүй олны өмнө гарч ирж, огт салаагүй гэдгээ баталсан.
Кондолиза Райсын хувьд үнэхээр төгс сайхан бүсгүй. Саяхан босогчдын гарт амиа алдсан, Ливийн тэргүүн агсан Муаммар Каддафи л гэхэд Райсыг шүтэн биширч, ордныхоо нэг өрөөг түүний хөргөөр чимэглэдэг байв. Мөн Израилийн Ерөнхий сайд ч Кондолизатай хэлэлцээр явуулахад хүнд байсан гэдгээ тухайн үед мэдэгдэж байсан. Учир нь тэрбээр хэлэлцээрийн үеэр Райсын сайхан хөлнөөс хараагаа салгаж чадаагүй гэдэг.
-Билл Клинтон, Моника Левински нарын явдал 1990-ээд оны хамгийн ноцтой, хамгийн шившигтэй сексийн дуулианд тооцогдож байна. АНУ-ын Ерөнхийлөгч ямар нэгэн таагүй асуудал үүснэ хэмээн болгоомжлолгүйгээр аальгүй дадлагажигчийг уургалсандаа ч биш. Мөн бүсгүйн даашинзан дээр өөрийн ДНК-гаа үлдээсэн нь нотлох баримт болсондоо ч тэр биш юм. Түүнчлэн Билл дадлагажигч бүсгүй Моникаг Цагаан ордны зууван танхимд аваачиж, Жон Кеннедийн ширээний олон үүргийг шалгасан нь дуулиан тариагүй. Тэгвэл дуулианы гол бай нь юу гэж? Энэхүү романтик болзоо, дуулиан үнэн хэрэгтээ ямар ч үр дүнд хүрээгүй.
Моника Левински Конгресс дэх сонсголын үеэр үйл явцыг ямар ч ичгүүргүйгээр дүрсэлж байв. Тэрбээр төрийн тэргүүнийг “тэмцлийн бэлэн байдал”-д аваачмагц тэр угаалгын өрөө рүүгээ гүйж, ажлаа дуусгадаг байсан юм байх. “Сексгүй шуугианыг сексийн дуулиан гээд яах вэ дээ” хэмээн хэвлэлүүдээр бичиж байв. Биллийн дэргэд Жон Кеннеди илүү буурь суурьтай байж. Холливудын нэрт жүжигчин Энжи Дикинсоны дурссанаар түүнийг хангахад ердөө 60 секунд л шаардлагатай байсан гэнэ.
-Жон Мейжор хэмээх эрийг хэн ч мэдэхгүй. Тэрбээр таалсан бүсгүйдээ хүндэтгэлтэй хандсан бол төрөлх Британи нь аль эрт мартах байлаа. 20 жилийн тэртээ энэ улстөрчийг “Даунингстритийн хий үзэгдэл” хэмээн нэрлэдэг байсан юм. Гэсэн ч энэ дорой нөхөр Маргарет Тэтчерийг Консерватив намын удирдагч, Ерөнхий сайдын суудлаас нь зэрэг авч хаясан догь эр. Мейжорыг төр барьж байх үеийн талаар ямар ч дурсамж үлдээгүй. Харин хэдэн жилийн дараа түүний талаар дахин яригдаж эхэлжээ.
Жон Мейжор Эдвина Карри хэмээх тухайн үед Эрүүл мэндийн сайдын орлогчийн албан тушаал эрхэлж байсан хатагтайтай амрагийн холбоотой байжээ. Тэрбээр царай муут Мейжортой албан тушаалын төлөө уулздаг байснаа нуугаагүй. Бүсгүйд нууц амраг нь хүссэнийг нь биелүүлнэ хэмээн амласан ч шинэ танхимаа бүрдүүлэх үед ердөө л Хатан хааны шоронгийн даргын албан тушаал санал болгожээ. Мэдээж энэ албан тушаал эмэгтэй хүнд зохимжгүй, бүр доромжлол болох тул хатагтай уурлаж, татгалзсан байна. Ингээд амрагийн холбоо чимээ шуугиангүйгээр тасарсан аж.
Он жилүүд өнгөрч, Жон Мейжор өөрийн дурсамжийг бичиж үлдээхээр шийджээ. Түүний ном өөр шиг нь сонирхолгүй байсан ч хуучин амраг нь өөрийнх нь нэр олон давтагдсанд үнэхээр их цухалдсан байна.
-Британичууд Лондонд 1963 онд өрнөсөн улстөрийн дуулианаараа ихэд бахархдаг. Энэхүү дуулианы эзэн нүцгэн бүсгүйн гэрэл зураг өнөөдрийг хүртэл Лондоны алдарт Виктория, Альбертын музейн байнгын үзмэрийн нэг хэвээр байна.
Бүсгүйн нэрийг (өдгөө нас тогтсон хөгшин бий) Кристина Килер гэдэг байв. Килер гэдгийг англиар Keeler хэмээн бичдэг ч алуурчин гэж байгаа мэт эвгүй сонсогддог аж. Гэхдээ хөөрхий бүсгүй тийм аймшигтай хүн байгаагүй юм. Азгүй бүжигчин бүсгүй дээдсийнхний хараанд өртөж, элит үдэшлэгийн ертөнцөд өөрийн эрхгүй татагдан оржээ. Түүнд Их Британийн Батлан хамгаалахын сайд асан Жон Профьюмо, Зөвлөлтийн цэргийн атташе Сергей Иванов нар зэрэг дурлажээ. Ингээд Кристина зуучлагчийнхаа тушаалаар хоёулантай нь явалдаж эхэлсэн байна. Үүнээс гадна тэрбээр Лондонд хар тамхи худалддаг Ямайкийн негрүүдэд үйлчилдэг байлаа.
Нэгэн удаа хар тамхины худалдаачид Кристинаг булаалдан, түүний гэрт хоорондоо буудалцжээ. Цагдаагийнхан ирээд, хөршүүдээс нь ямар ямар машин түүний гэрийн үүдэнд ирдгийг асуусан байна. Гэтэл Батлан хамгаалахын сайдын “Роллс-ройс”, Лондонд тун цөөхөн байдаг, Зөвлөлтийн цэргийн атташегийн “ГАЗ” автомашин ирж зогсдог нь тогтоогдов. Эрчүүд амраг бүсгүйдээ татагдсаар нууц ажиллагаа, эрүүл саруул ухаан гэдгийг мартаж орхижээ. Жон Профьюмо сайдын суудлаасаа төдийгүй улстөр, гэр бүлээсээ хөөгдөж, нийтийн бие засах газрыг сайн дураараа цэвэрлэдэг болсон бол Сергей Ивановыг Москвагаас дуудаж, дахиж хилийн чанадад үзэгдэхээ больжээ. Энэ бүхэн Ямайкийн гэмт хэрэгтнүүдийн таалдаг ганц л бүсгүйгээс болсон гэхээр хачирхалтай байгаа биз.