logo
Чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2011/11/10

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх арга тун энгийн. Та ажил, амьдралдаа идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрахыг хичээ. Явган яв, дугуй уна, усанд сэл, бүжиглэ, амьдралын зөв хэмнэл буюу архи тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн биеийн жингээ хянаж байх нь чухал.

Өдөрт 10 мянган алхам алхах хэрэгтэй, Шатаар дээш доош явах, шалаа мөлхөж угаах зэрэг нь дасгал хөдөлгөөн тогтмол хийж бай. 40-өөс дээш нас­ныхан, хамаатан са­дан ах дүү нь чихрийн шижинтэй бол, мөн жин­гийн илүүдэлтэй эсэхийг тогтоо.

Эрэгтэй хүн бүсэлхийн тойрог 90 см, эмэгтэй нь 80 см-ээс илүү байвал өвчлөх магадлал өндөр. Ер нь жилд нэг удаа аль ч шатны эмнэлэгт очоод цусан дахь сахараа тодорхойлуулах хэрэг­тэй.

Мөн био химийн шинжилгээ өгөх нь чухал. Түүнч­лэн байнга ам нь цангадаг, их шээдэг, нүд нь бүрэлзэх зэрэг зовиуртай хүмүүс өрхийн болон сумын эмнэлгийнхээ булчирхайн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Чихрийн шижин өвчний улмаас хамгийн түрүүнд зүрх судасны системийн ажиллагаанд хүндрэл гарч, тархинд цус харвах магад­лал 2-3 дахин ихэсдэг болохыг анхаар. Мөн хараа муудаж, бөөрний дутагдалд орох магадлал өндөр байдаг.

Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш