logo
Монгол авилгал

Монгол авилгал

2011/11/15
/ фельетон/
Үе үе “авилгалтай тэмцье” гэж дуугарч, авилгатай тэмцэх газар бАвилгал бол Монголд хөгжиж байгаа бизнесийн томоохон төрөл мөн. Гэхдээ хэр баргийн аавын хүү хийгээд байдаг амрхан ажил биш. Тэнгэртэй тэрсэлдэн газартай харшилдан гарсан онцгой хувь тавилантай “Үлгэрийн хан хүү” мэт хүмүүсийн хэрэг гэж болно. Монгол авигал нь гар цайлгах, бэлэг өгөх, арын хаалгадах гэх мэт үе шатуудыг туулж хөгжлынхөө оргил үе рүү ягуухан дөхөж байгаа билээ. Монгол авилгалын мөн чанарыг ойлгоогүй хүн бол нийгмийн хог шаар мөн бөгөөд хэнд ч хэрэггүй амьтан байсаар дуусдаг гэж дээдсүүд хэлдэг аж.
Авилгалын “том акуль”-ууд нь төр засаг, цагдаа, гааль, татварын орчинд хувилгаан төрхтэй, энх тайвны тагтаа шиг номхон амьтад амьдардаг гэж судлаачид тогтоож байна. Одоогоор тэдний нүүр царайг харсан амьтан байхгүй бөгөөд харахыг хүсэх зоригтон ч Монголд төрөөгүй байна.
Монголд Ходорковский шиг том” акул ”, Путин шиг том “анчин” хоёрын аль аль нь байхгүй нь тодорхой. Зарим судлаач нарын үзэж байгаагаар том “акул”харсан хүн өөрөө шантаалжиж “махчин акул” болох юм уу “муур багш”-ийн долоон бор шавийн нэгэн адил идэш болж дуусах нигууртай гэнэ. Ингээд бодохоор авилгалын ертөнц бол тэр чигээрээ айдас ёрлосон газар гэж болно. УИХ, Засгийн газрайгуулсан юм уу хөтөлбөр маягийн юм үзэглэн гаргасанаа төдхөн чимээ алдарна. Энэ хооронд авилгатай тэмцэх газар “авилгыг дэмжих” газар болж “махчин акул”-уудын нөлөөнд орж шогтоно: Ингэхээр энэ газар бас авилгын далд үүр болох аж. Энэ нь ядуу эдийн засгаа бодож авилгалын ертөнцөд хандарч л байгаа хэрэг байх. Эсвэл авилгалын “ухаан”-ыг “Үндэслэгчид болон “нууц ноёнтон”-уудын” зарим нь тэнд төлөөлөн сууж байдлыг эрс зөвлөрүүлж, “төрийг хямралаас гаргах”-ын үлгэрийг үзүүлж байгаа хэрэг ч байж мэднэ. Харин С.Оюун мэтийн “ядуулаг” гишүүд УИХ-ын чуулган дээр хэтэвчээ гаргаж хамаг мөнгөө тоолж үзүүлэн “Орлогоо ил болгож, авилгалтай тэмцье” гэж хэрдээ дуу дуулиан болговч тусыг эс олох нь хөөрхийлэлтэй. Зарим нь тэднийг “Эдийн засгийн хөгжлийг саатуулж төрийг хямралд түлхэж байна” гэж яланд түлхэхээс наахнуур загнаж битүү “чимхэх” аж. Ийм маягаар Монгол авилгал ерөнхийдөө төрийнхөө ивээлд “цэцэглэн хөгжиж” байна гэж болно. Үүний үр дүнд манай орон авилгалын хөгжлөөрөө дэлхийн найман томын түвшинд дөхөж яваа аж. Ийм хурдацтай хөгжих юм бол ойрын ирээдүйд дэлхийн лидер авилгалч Монголоос төрөхийг үгүйсгэх арга байхгүй. Манай авилгалчид төр засгийнхаа энэхүү далд дэмжлэгийг хэрхэн үзэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Тэдний үйл ажиллагаа бүхэн нь хөшигний цаана болох учир жирийн олон түмний нүдэнд яахан харагдах билээ. Ард олон ойлгохдоо “Албан тушаал ахих” тутам авилгалын “Морь” томордог гэсэн ерөнхий ойлгоцтой байгаагийн дээр авилгалч хүн бол урд насныхаа ерөөлөөр “буян”- аа эдэлж яваа амьтад гэж үзэцгээж байна. Тийм учраас ард олон хэзээ ч тэднээс юмаа харамлаж гар татахгүй байгаа бөгөөд амаа ангайсны зоргоор “угжиж” байна. Ингэснээр нэлээд хүмүүс албан тушаал ахиж, алт мөнгө хормойлж, авилгач болж, гэмт хэрэг хийчихсэн ч гэртээ амгалан нойрсож эсвэл “Ногоон гэрэл”-ийн гаалиар спирт зөөн эх орноо “хөгжүүлж” ирлээ. Хичнээн цэрэг цагдаа, тагнуулынхан байгаад авилгалын “тэнгэрт” ивээгдсэн хүний дэргэд юу ч биш өчүүхэн хорхой болно. Өнөөдөр Монголд төрөөс авилгал хүчтэй гэдэг нь тогтоогдсон үнэн гэж болно. Төрийн хараа хяналтгүйгээр авилгал газар авч байхад харин авилгалгүйгээр төр оршин тогтож чадах эсэх нь эргэлзээтэй болчихлоо.
Ямар ч байсан төрийн “машин” авилгалын “шүүс”- ээр ажиллах нь илүүтэй болсон гэдгийг хүмүүс ойлгож байна. Хүмүүс: Ажлаа бүтээе гэвэл авилгал өг, “арзайж суух гэвэл албаны шугамаар хөөцөлд” гэх юмуу, “тэнэг хүн төрийн ажилтанд итгэдэг” гэх маягийн юм яриад гүйцгээх болж. Яг ийм үед хууль гэдэг ёстой “гууль” болжээ.
УИХ маань “Гууль” үйлдвэрлэдэг газар болдог юм байна. УИХ-ын сонгууль болон түүний дараахь томилгоо бүхний авилгалаас ангид авч үзэх аргагүй бөгөөд түүнийг ойлгохгүй толгой Монголд байхгүй. Үнэндээ 60 саяыг хаяад 600 саяыг хожих боломжийг алдах сэтгэлгээтэй амьтан энэ зах зээлийн нийгэмд яаж амьдрах билээ. Ийм сэтгэлгээтэй амьтад ер нь ядуу ядмаг амьдарч байна шүү дээ. Тэглээ гээд дээр төр хол, дэргэд засаг дарга маань авилгалын “бялуунд” оролцох гээд амь наана, там цаана амьтан явахад өөр яах вэ? Авилгалын орчин нь зузаан бүрхэвчээр хуяглагдаж ерөнхийдөө дархлаажсан учир жирийн хүмүүс хичээн тэмцээд том “акул”-ын шөл уух битгий хэл барааг нь харна гэхэд ч бэрх хэрэг. Ийм маягаар цааш нь жаахан явахад УИХ маань авилгалыг зохицуулдаг үндэсний хороо маягтай болж хууль тогтоож суух хэрэггүй болно. Тэнд ёстой үндэсний шалгарсан авилгалчид шивээлэн сууж ард түмнийхээ буяны дээжийг битүүхэн хүртэж, үндэсний тэрбумтан төрөх идэвхитэй хөрсийг бүрдүүлэх юм. Өнөөдөр манайд иргэний ардчилсан нийгэм бүрдүүлнэ хэмээн лозунг бичиж хадаад битүү хилэн хөшиг татаж ард нь Авилгалын Бүгд найрамдах улсын үйл хэрэг явагдаж байна гэхэд үгүй гэх хүн байхгүй. Нэг ёсондоо авилгал маань нийгмийн томоохон шалгарлыг явуулж цагийн аяс даахгүй хэсгийг золиосолж үнэн шалгарсан “акул” –уудыг үлдээнэ. Хүчтэй нь хүчгүйгээ идэх нь амьтны ёс хойно үүнд гайхах явдал байхгүй. Эцэст нь ”акул” – ууд ч хоорондоо үзэж хамгийн их “махчин” нь үлдэж монголыг будаа болгоно. Бид тийм үе рүү ягуухан урагшилж байна. Бүү гайх. Өнөөдрийн бэлтгэсэн өлгийд маргааш нь бойждог нь хууль. Монгол авилгал мандтугай. Ура.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш