Монголчууд эх орныхоо сөөм газрыг ч амьнаасаа үнэтэйд тооцдог ард түмэн. Малыг өнгө зүсээр нь хүнийг хэл яриагаар, хийсэн үйлээр нь хилэнц нүгэл хоёроор нь сонждог. Язгуур үндэс угсаагаар нь бас харгалздаг ийм ард түмэн Монголоос өөр хаана ч байхгүй. Төрийн алтан аргамжаа суларч, гадаад дотоодын зүсэн бүрийн луйварчин дээрэмчинтэй үгсэн нийлсэн бичгийн хэд нь эх орноосоо хэрхэн урваж байгааг энэ төрийн өнгөн дээр үзэж яваа монголчуудын сонорт эхний удаад “Парламентын-76” –гаас нэрлэж, 2012 оны төрт ёсны сонгуулиар төрийн хэргээс цэвэрлэж зайлуулахын чухлыг толилуулж байна. Хэрхэн юуны учир Сү,Батболдыг “Парламентын-76”-аас зайлуулагдах болсон шалтгааныг сонгогч түмний эрүүл саруул ухаан мэдтүгэй.
“Хууль бус хувьчлал”, “Тогтвортой байдлын гэрээ”, “Газрын лиценз”-ээр баяжсан Сү.Батболд гэж хэн бэ?
Сүхбаатарын Батболд 1963 онд Улаанбаатар хотноо төрсөн. Ам бүл 7. Нийслэлийн 10 жилийн 14-р дунд сургуулий 1980 онд төгсч ,Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны доктор. Ажил амьдралынхаа гарааг Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яаманд мэргэжилтэн, 1988-1992 онд Гадаад харилцааны Монголимпекс нэгдэлд Экспорт фирмийн захирал, 1993-2000 онд “Алтай Трейдинг” ХХК-ийн ерөнхий захиралд томилогдсноор тэрээр бизнесийн салбарт хөл тавьсан. Монгол орны эдийн засгийн салбар бүхэлдээ хямралд өртөж, Монголимпекс нэгдлээр дамжуулан бараа таваар худалдаалдаг социалист сүлжээ 1990 оны эхэнд тасарч, эхлэнгүүт албан тушаал эрх мэдлээ ашиглан 30 сая төгрөгийн зээл банкнаас авч, ноолуурын бизнесийг баруун европын орнуудад хийж хөлжиж авсан албан тушаалтан. Тэр үед П.Жасрайн засгийн газраас ноолуурын лицензи авна гэдэг тэнгэрийн умдаг атгахтай адил байсан цаг шүү дээ. Ноолуурынхаа ашгаар Алтай трейдинг ХХК-ийг байгуулж, Орос улсаас бензин шатахуун импортоор оруулж ирдэг анхны аж ахуйн нэгж байжээ. БНСУ-руу бугын эвэр зөөж ашиг орлогоо өсгөж авсан нөхөр. Энэ цаг мөчөөс эхлэн буруу замаар будаа тээж яваа хүн шүү дээ. Чингис зочид буудалд хууль бус хувьчлалаар эзэн суусан баримтууд ар араасаа хичнээнч жил хөвөрч гарав. Сү.Батболдод үйлчлэх хууль байдаггүй нь нэн сонин. Одоо нэг зочид буудлаар биш бүх Монголын хэмжээний ашигт малтмалын орд газруудыг ухаж, харийнхны халаасыг зузаалж, эх орноо өр зээлэнд өгч дуусгах нь ээ.
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...