logo
Үр хөндөлт даамжирвал Монгол...

Үр хөндөлт даамжирвал Монгол...

2011/11/16
Манай улс 1992 оноос Үр хөндөлтийг зөвшөөрсөн хууль баталсан байдаг. Нэг ёсондоо жирэмсэн эх, хүүхдээ гаргах үгүй нь түүний эрхийн асуудал болоод  эр эм хоёрын хамтын шийдвэр. Монгол улс  хуулиндаа үр хөндөлтийг  зөвшөөрсөн нь  үнэн боловч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүлээсэн үүрэг хариуцлагыг алдагдуулсан хэрэг болж байна. Хариуцлага гэдэг хийсэн үйлдэлдээ эзэн болох явдал юм. Охид залуучууд энэ асуудалд хэрхэн хариуцлагатай хандаж байгаа нь доорх жишээнээс харагдана. Манайд жилдээ 30-40 мянган эмэгтэй үр хөндүүлдэг гэсэн статистик тоо баримт бий. Энэ бол манайхан шиг цөөхөн хүн амтай оронд ахадсан тоо. Арван эх үр хөндүүлэхэд нэг нь цаашид ураг тээх чадваргүй байдаг. Тэгвэл эх хоёр удаа абортонд ороход үр тогтоох чадвар 30 хувь буурдаг гэсэн тоон үзүүлэлт байна. Өнөөдрийн байдлаар  эмэгтэйчүүдийн гэх тодотголтой 120 гаруй эмнэлэг байдгаас  16 эмнэлэг үр хөндөх  зөвшөөрөлтэй байдаг  аж. Үр хөндүүлж  буй эмэгтэйчүүдийг насаар нь ангилж үзэх юм бол 16-35 насны бүсгүйчүүд байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр монголд үр хөндөлт эрэлттэй байгаа ба нөгөөтэйгүүр хүн амаа өсгөх төрийн бодлого  сул байгааг гэрчилж байна. Бид эдүгээ  харанхуй бүдүүлэг нийгэмд амьдраагүй. Өнөөдөр  хүн хөдөлмөрлөж чадвал, бүх зүйл  бэлэн зэлэн сайхан цаг үед амьдарч байгаа нэг ёсондоо бид  азтай хүмүүс юм. Гэрээсээ гараад л унаа машин нийтийн тээвэр биднийг хүссэн газарт саадгүй хүргээд өгнө. Гэдэс өлсвөл хэдэн утас цохиод л ажлын байран дээрээ үдийн хоолоо захиалж идэх жишээтэй. Хүн зовлон даадаг жаргалыг дааддаггүй гэдэг нь юутай үнэн бас юутай гашуун үг вэ. Бидний өвөг дээдэс асар их ухаантай өндөр мэдлэгтэй болох нь энэ үгнээс бэлхнээ харагдаж байна. бүх зүйл бэлэн байхын хирээр залуучууд залхууран өдөр хоногийг үр бүтээлгүй өнгөрүүлэх болж. Аргач үгүй биз дээ. Монголд шөнийн цэнгээний газар, зочид буудал эрдэм номын өргөө, эрүүл мэндийн хамгаалах эмнэлэгээс их байна. Залуусыг зугаацуулдаг газар их байгаагаас манай улсад үр хөндөлт буурахгүй байгаа нэг шалтгаан гэлтэй.
Манай Ерөнхий боловсролын дунд сургуулиудад бэлгийн боловсролын талаар эрүүл мэндийн хичээл заадаг  авч өнөөдөр охид олноороо жирэмсэлж үр хөндүүлж буй нь энэ талаар ямарч мэдлэг мэдээлэл байхгүйд  оршино. Хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн өөрийгөө хамгаалах хийгээд бие давхар болвол хэнд хандахаа мэдэхгүй байгаа юм.  Охид эмэгтэйчүүд жирэмсэн болсоноо мэдмэгц яаралтай авахуулах арга хэмжээ авдаг. Үүний шалтгаан нь ээж болоход бэлэн бус эсвэл гэрийнхнээсээ айх, найз нөхдөөсөө ичих, эцэг нь хүлээн зөвшөөрөхгүй гэх мэт шалтгаанаар үр хөндөлт хийлгэдэг байна. Үүнээс эцэг нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг онцолмоор байна. Хөгшчүүл маань нэг зүйлд шүүмжлэлтэй ханддаг. Орчин үеийн залуус ухамсар муутай байна хэмээн ярьцгаадаг. Өнөөдөр эмэгтэйчүүд олноороо гадаад хүнтэй сууж байгаа нь үүнтэй холбоотой. Монгол залуус архинд дуртай хэт бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон. Хотын бүх цэнгээний газар залуучуудаар дүүрсэн байна. Үүний цаана өнөөх хүсээгүй жирэмслэлт үр хөндөлт нуугдаж байгаа юм. Залуучууд өнөөдөр  айлын охиныг жирэмсэн болгочоод ямарч хариуцлага хүлээхгүй сул чөлөөтэй явж байна. Энэ бол ухамсар доройн шинж гэлтэй. Эр хүн ирээ элээх эхнэр хүн биеэ элээх гэж энэ байх.  . Дэлхийн өндөр хөгжилтэй оронд зүй ёсоор тооцогддог Америкт үр хөндөлтийг хориглосон заалт байдаг. Гарцаагүй байдалд буюу төрөхөд эхийн бие дийлэхгүй эсвэл ураг ямар нэгэн гажигтай тохиолдолд үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг байна. Түүнээс биш манайх шиг хэн хүссэн нь эмнэлэгийн үүд сахиад суудаггүй.
Намайг наймдугаар  ангид байхад Бэлгийн боловсрол гэдэг хичээл ордог байлаа. Багш ангид орж ирэхдээ хэвлийд бойжиж буй 6 сартай  хүүхдийн зураг оруулж ирээд өндөр нуруулаг бандиар өлгүүлэхэд өнөөх чинь хүүхдийн толгойг дээш харуулаад өлгөж ангиар дүүрэн инээдэм болж байсан юм. Толгойг нь доош харуулж өлгөсөн түүний буруу гэж юу байхав. Энэ талаар бидэнд заагаагүй багшийн буруу. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудад энэ төрлийн хичээлийг зориуд олон цагаар оруулах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн хичээлийг системчлэн заахдаа сурагчдад хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн хор уршгийн талаар жирэмслэлтээс сэргийлэх ямар ямар аргууд буйг тайбарлаж таниулан ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Энэ талаар мэдлэг дутмагаас хүсээгүй жирэмслэлт үр хөндөлт даамжирсаар. Засгийн газраас бэлгийн замын халдварт өьчин болон үр хөндөлтийг бууруулах зорилгоор 150 сая төгрөг зарлагаддаг. Энэ бол зөвхөн хамгаалах хэрэгсэлд зарцуулагддаг мөнгө. Тэгсэн ч үр хөндөлт буурахгүй байгаа нь харамсалтай.
Эцэст нь залуучууддаа хандаж хэлэхэд хүн бүр л эмэгтэй хүн эх хүнээс төрдөг. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж байхыг хүсье. Үр хөндүүлсэнээр бүх асуудал шийдэгдэхгүй гэдгийг санаарай. Үр хүүхэд гэж өвөртлүүлж өсөөд, өргөж тэтгэдэг удмын тэнгэр юм. Ингээд эцэст нь тэмдэглэхэд монголын үрс маш олон болтугай.
 Б.Отгонцэцэг

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш