Холливудийн алдарт, өвөрмөц хос, хайр дурлалын бэлэг тэмдэг гэгдэж байсан Деми Мур болон Аштон Качер нар зургаан жил ханилсны эцэст салахаар болжээ. Хайр дурлалд насны ялгаа зааг байдаггүй гэдгийг харуулж чадсан Дэми Мур одоо 49 настай. Харин Аштон Качер дөнгөж 33 настай юм. Калифорни мужийн Сан Диего хотын нэгэн залуухан эмэгтэй Аштонтой нэр холбогдсноо өнгөрсөн есдүгээр сард олон нийтэд зарласны дараа алдарт хос салахаар болжээ. Деми Мур салах болсноо зарлахдаа “Би Аштонтой зургаан жил амьдарсныхаа дараа түүнээс салах өргөдлөө өгч байна. Миний сэтгэл зүрх гунигтай байна. Би эмэгтэй хүн, эх хүн, эхнэр хүний хувьд надад амьдралын үнэ цэнэ гэж байх ёстой. Тиймээс би түүнээс салахаар шийдэж байна” гэжээ. Харин Аштон Twitter сайт ашиглан дор нь хариу бичжээ. Тэрээр “Би Дэмитэй өнгөрүүлсэн цаг хугацаагаа үргэлж хайрлаж, нандигнаж явна. Хүмүүсийн гэрлэлт гэдэг энэ дэлхий дээрх хамгийн хэцүү зүйлүүдийн нэг. Гэрлэлт заримдаа бүтэлгүйтдэг” гэжээ. Деми Мур уг нь 40 гаран настай эмэгтэйчүүд юу ч хийж болдог. Нас бие хөгширдөг болохоос сэтгэл зүрх хөгширдөггүй гэдгийг дэлхийн нас тогтсон эмэгтэйчүүдэд харуулж чадсан гайхалтай эмэгтэй юм. Деми анх дуучин Фредди Муртай ханилж байсан, дараа нь алдарт жүжигчин Бруис Виллистэй гэрлэж 3 хүүхэдтэй болсон. Удалгүй Аштонтой гэрлэжээ.
Shuum.mn
Shuum.mn