Хүүхэд гэдэг хүн бүхний хайрыг татсан өхөөрдөм хөөрхөн амьтад. Бид үр хүүхдийнхээ төлөө юугаа ч үл хайрлан, үргэлж тэдэндээ сайн сайхныг хүсдэг төдийгүй тэд бидний амьдралын утга учир билээ. Харамсалтай нь өнөөдөр амьдрал дээр ядуурлаас улбаатай хүүхдийн эрхийн зөрчил маш их байгаа боловч бид үүнийг гэр бүлийн хүрээнд шийдэх асуудал мэт ойлгон анзаарах сөхөөгүй уул уурхай, баяжих хөрөнгөжих тухай ярьсаар завгүй.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2010 онд Монголчууд бидний 39,2 хувь нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарчээ. Мөн сүүлийн жилүүдэд ажилтай иргэд ядууралд өртөмтгий болж байгааг онцолсныг анхаарахгүй өнгөрч боломгүй. Нийслэлийн хүн амын өөрийн өсөлт дээр хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд нэмэгдсээр нийгмийн үйлчилгээ нь ачааллаа даахаа байгаад хэдэн жилийн нүүр үзэж байна. Үүний нэг нь хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ. Жил жилийн намар хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх ажил эцэг эхчүүдэд хамгийн том, бүтэн жил ажилтай байх эсэхээ шийдэх эмзэг асуудал болон хувираад удлаа. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ядуу амьдралтай, гэр хорооллын хүүхдүүд байна. Энэ нь тэднийг ядуурлаас гарах, амьдралаа өөд нь татахад маш том бэрхшээл болж байна. Гэрт нь идэх хоол хомс ч цэцэрлэгт яваад өдрийн 3 хооллоод, дулаан байранд үеийнхэнтэйгээ тоглон, дуу шүлэг сураад өсвөл борог амьдралтай тэдэнд хичнээн их дэм болох нь ойлгомжтой. Хамгийн хэцүү нь нийгмийн үйлчилгээ, халамж хамгийн их хэрэгтэй байгаа орлого багатай ядуу өрхийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Энэ л шалтгаанаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн бараг тал хувь нь ажил хийх боломжгүй болж байгаа нь эргээд тухайн гэр бүл орлогын хомсдолд орох, хүүхэд хоол тэжээл, асаргаа халамж муугаас эрүүл мэнд нь муудах, хүчирхийлэлд өртөх, ядуурал улам гүнзгийрэх нийгмийн маш том шалтгаан болж байна
Монголчууд бид төсөв мөнгө хомс, эдийн засаг ядмаг байна гэх шалтгаанаар бяцхан үрсээ гэрт нь ганцааранг нь бүлтэгнүүлэн цоожилж чаддаг бүдүүн зүрхтэй бүдүүлэг улс. Энэ хэдэн жилд сэтгэлтэй хүн сэмэрч, үртэй хүн үймэрч халаглам хичнээн гашуун зовлонг амсав даа бид. Муу мэдээ түүж хүн айлгах гэсэнгүй, хүүхдүүд ийм аюултай байдалд одоо ч байсаар байна шүү гэдгийг сануулах гэсэндээ, энэ асуудалд онцгой анхаараасай гэсэндээ хэвлэлд гарч олныг цочирдуулж байсан зарим мэдээг онцлон дурдъя ...Чингэлтэй дүүрэгт гэртээ ганцаараа үлдсэн 4 настай хүү гэртэйгээ шатаж амиа алдав... Яармагт амьдардаг залуу гэр бүл 2-5 насны 3 хүүхдээ гэрт нь цоожилж /өдрийн 3000 төгрөгийн цалинтай/ ажилдаа явсан хойгуур гал гарч хүүхдүүд нь эндлээ... Гэртээ ганцаараа үлдсэн 3 настай охин хүчирхийлэлд өртлөө... Элэг эмтэрч, зүрх шимшрэм ийм мэдээнд бид ижил дасал болж, аар саар шалтаг тоочин аюултай орчинд тэднийгээ орхисоор л байх уу? Дээрхи аюул давтагдах нөхцөл байдал одоо ч хэвээрээ байгааг анхаарахгүй байх аргагүй байна. Цэцэрлэг, ясли хүрэлцээтэй байсан бол, нийгмийн үйлчилгээ ядуу хэсэгтээ хүрдэгсэн бол хэн ч хүүхдээ хүйтэн нойтон орхиж хохироохыг хүсэхгүй нь ойлгомжтой. Өвлийн улирал эхэлсэн энэ үед хотыг тойрсон нүсэр том гэр хороололд хичнээн хүүхэд гэртээ цоожлуулан өглөөнөөс үдэш болтол бяцхан зүрх нь айдастай, хөөрхөн нүд нь нулимстай эхээ харуулдан хөлийн чимээ чагнан чагнан суугаа бол гэдэг бодохоос ч аймаар. Өөрийгөө хамгаалах чадваргүй өөдөсхөн амьтдыг харах хүнгүй үлдээж эрсдэлд оруулж байгаа ээж аавыг буруутгахаасаа урьтаж хоногийн хоол залгуулахаар гарсан тэднийг ажлаа тайван хийгээд элэг бүтэн амьдрах боломж нөхцлөөр хангах талаар яримаар байна.
Сүүлийн үед нийгмийн баялаг шударга бус хуваарилагдаж байгаа тухай, яаж шударга хуваарилах талаар дээр дооргүй ярьцгаах боллоо. Хүн бүрт сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхэлж орлого олох, зах зээлд чөлөөтэй өрсөлдөх, төрийн үйлчилгээг ижил нөхцлөөр хүртэх боломж нээлттэй байх, дэд бүтцээ сайжруулах замаар алслагдсан бүс нутаг, төвийн ялгааг багасгах, бизнесийн орчинг сайжруулах, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох гэх мэт шууд бус замаар бидний яриад байгаа шударга хуваарилалт хийгдэх болно. Түүнээс бус тэгш шударга хуваарилалт гэдэг нь баялгийг бүгдэд тэнцүү хувааж тараах тухай ойлголт биш юм.
Яг одоо Монгол улс ирэх оны төсвөө хэлэлцэж байна. Анхны төслөөс харвал төсвийн орлого өмнөх оныхоос бараг 2 дахин нэмэгдэхээр байна. Уул уурхайгаас орж ирж байгаа их мөнгөний урсгал Монголыг маань баян болгох тухай биднийг мөрөөдөж байх хойгуур, инфляци гэх үл үзэгдэгч этгээдэд өрхийн орлогоосоо өм цөм алдсаар монголчуудын бараг тал нь ядуусын эгнээнд шилжлээ. Өнөөдөр бидэнд, байгаа нөөцөө нийгмийн болоод эдийн засгийн хувьд үр ашигтай зарцуулах асуудал тулгамдаад байна. Яаралтай шийдвэрлэх олон чухал асуудал байгаа боловч аминд тулчихаад байгаа хүүхдийн аюулгүй байдлыг оочергүйгээр, нэн тэргүүнд хангахыг олон нийт, эцэг эхчүүд эрх баригчдаас шаардмаар байна.
Манайд сургуулийн өмнөх буюу цэцэрлэгийн насны 200 мянга орчим хүүхэд байгаагийн 62 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн дөч орчим хувь нь цэцэрлэгт явж чадахгүй, сурч боловсрох нь бүү хэл баталгаагүй, аюултай нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж байна. Гэтэл ирэх оны төсөвт 13,2 тэрбум төгрөгөөр 42 цэцэрлэг барьж ашиглалтанд оруулснаар 4380 хүүхдийн ор нэмэгдэхээр тусгажээ. Энэ нь цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдийн ердөө 5,7 хувь. Албаны хүнд 5,7 хувь гэдэг том сонсогдож болох ч, аз болж энэ тоонд багтаж чадаагүй жаахан амьтанд асуудал зуун хувь шийдэгдээгүй хэвээр үлдэнэ. Бид хүүхдийн аюулгүй байдлыг бүхнээс дээгүүрт тавьж энэ удаа дорвитойхон шийдчихэж болохгүй юу. Мөнгө бидэнд байна. Ганцхан шийдвэр л хэрэгтэй байна. 42 бус 420 цэцэрлэг баръя. Үүнд зориулж энэ оны төсөвт 132 тэрбум төгрөг төсөвлөж өгөөч эрхэм гишүүдээ. Урсгал зардлыг өмнөх оноос өсгөхгүй байх, нэн даруй шаардлагатай бус хөрөнгө оруулалтаас татгалзах сайхан саналууд гарч байна. Энэ саналыг алга ташин хүлээн авч тэр хөрөнгөө хүүхдүүддээ зориулъя. Хүүхдүүдэд ийм их мөнгө төсөвлөчихөөд надад... гэж маргах хүн гарахгүй л болов уу. Хүүхдийн асуудал хамаагүй нэг ч хүн, нэг ч гэр бүл байхгүй.
“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” /2007-2021/, “Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”/2015 он хүртэл/, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” гэх мэт гоё гоё нэртэй сайхан зорилтууд хичнээн дэвшүүлээд гэр бүлд хүрсэн, хүүхдэд наалдсан нь тун бага байгааг өнөөдрийн амьдрал харуулж байна. Хөтөлбөр хэрэгжихэд санхүүгийн бэрхшээл зарим талаар саад болдог байсан бол одоо бид энэ талаар айлтгүй боллоо. Дээр нь олон ажилласадтай байгууллага дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулж ажиллуулбал оруулсан хөрөнгийг нь татвараас чөлөөлөх, нэмж санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд хувь, хувьсгалгүй анхаарвал энэ асуудал амархаан шийдэгдэнэ, учир нь монголчууд бид цөөхүүлээ. Манай далан зургаа бүгд хүүхэдтэй, бас хөөрхөн ач зээтэй, тэдэндээ хайртай, хэн нь ч гурван настай охиноо, хоёрхон настай хүүгээ хүйтэн гэрт ганцааранг нь цоожилж зүрхлэхгүй гэдэгт эргэлзэх юм алга. Бид томчуудын хувьд тэгш шударгыг гүйцээж хараахан чадаагүй ч ядаж хүүхдүүддээ чиний миний гэж ялгалгүй тэгш боломж олгоё эрхэм гишүүдээ. Боловсролын сайд та сэтгэл, зориг гаргаад хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох төсөв хийгээд лоббидож байгаад батлуулж чадвал, нийслэлээс сонгогдсон эрхэм гишүүн та тойргийнхоо томчуудаас илүү хүүхдүүдээ халамжилбал олон нийт таныг талархан дэмжинэ ээ. Монголчууд бид хоёрхон саяулаа. Даанч цөөхүүлээ. Бидэнд хүнээс эрхэм баялаг үгүй. Эрхэм энэ баялгаа эрдэнэ мэт хайрлая хүмүүсээ. Хүүхдүүдээ хайрлаач, эрхэм гишүүдээ.
Н.ТУЯА
2011.11.18