Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуульчдын хариуцлага, нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн тусгай зөвшөөрлийн тогтолцоог нэвтрүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны шаардлага, зарчмуудыг тогтоохоор төсөлд тусгажээ. Хуульчийн тусгай зөвшөөрөл авахыг хүсч, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох иргэн нь хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн хуулийн сургууль төгссөн байхыг шаардах аж. Энэ нь хууль зүйн мэргэжлийн боловсролын нэгдсэн стандарт тогтоох, хууль зүйн сургуулиудын хариуцлагыг нэмэгдүүлэх, ирээдүйн хуульчдад тавигдах нийтлэг шаардлагуудыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцуулсан юм.
Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага нь заавал гишүүнчлэлтэй байх бөгөөд хуульчийн шалгалтад тэнцэж, Хуульчдын танхимд элсэх өргөдлөө өгсөн хүн бүр эрхэлж буй ажил хэргээс үл хамааран гишүүн байх гэнэ.
Хуульчдын танхимын чиг үүрэг, зохион байгуулалт, ажиллах журмыг бусад орны хуульчдын холбооны нийтлэг загварыг жишиг болгон зохицуулсан. Танхим Хуульчдын их хурал, Хуульчдын танхимын зөвлөл, Ерөнхийлөгч, Тамгын газар гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй байх ба түүний бүрэлдэхүүнд шүүгч,прокурор, өмгөөлөгч, бусад хуульч, багш, эрдэмтдийн зохистой төлөөллийг хангах гэнэ. Хуульчдын танхимын үйл ажиллагааны гол зохион байгуулалт нь чиг үүргийн болон бусад хороодын хэлбэртэй байх бөгөөд чиг үүргийн хороодоос тусгайлсан зохицуулалттай, хуульчдын их хурлаар батламжлагдах хороо нь мэргэжлийн хариуцлагын хороо бөгөөд мэргэжлийн хариуцлагатай холбоотой маргааны хянан шийдвэрлэх журам, ногдуулах шийтгэл, хорооны шийдвэрийг шүүхэд давж заалдах журмыг энэ хуулиар тогтоожээ.
Хуульчийн тусгай зөвшөөрөлтэй хуульч шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах эрхтэй байхаар зохицуулжээ. Мөн хуулиар шүүн таслах ажиллагаанд оролцох эрхтэй өмгөөлөгчийн статус, үйл ажиллагааг зохицуулсан ба эрх, үүрэг, өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах хэлбэр зэргийг тодорхойлжээ. Хуульчийн тусгай зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээр үүсэх өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг заасан байна.
Хуульчийн лицензийн нэгдсэн тогтолцоотой болж байгаатай холбогдуулан мэргэжлийн үйл ажиллагааны нэгдсэн стандарт, хариуцлагын нэгдсэн тогтолцоог бий болгосноор мэргэжлийн үйл ажиллагааны хувьд нэгдсэн стандартыг мөрдөх, шүүн таслах ажиллагаан дахь мэргэжлийн алдаатай холбоотой маргааныг нэгдсэн механизмаар шийдвэрлэхээр тусгасан ажээ. Мэргэжлийн хариуцлагыг ёс зүйтэй холбоотой маргаанаас тусад нь салгаж, мэргэжлийн хариуцлагатай холбоотой гомдол маргааны зохицуулалт энэ хуулиар, харин ёс зүйтэй холбоотой маргаан, гомдлыг шүүх, прокурорын байгууллага тус тусын хуулиар зохицуулж, сахилгын асуудал хариуцсан хороог шийдвэрлэхээр тусгажээ.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.