ОХУ-ын “Зөн билгийн тулаан 12”-д Монгол, Азербайжан, Гүрж, Герман, Белорус, Украин зэрэг олон орны далдын хүчтэн, шидтэнүүд хүчээ үзлээ. 74 настай өтгөсөөс эхлээд 14 настай жаал хүү ч шалгаруулалтад иржээ. Нэг нь нисдэг тавагтай учирсны дараа гоц чадвартай болсон бол нөгөө нь эхийнхээ умайд байхдаа эцгийг нь хэрхэн алсныг харсан гэнэ.
Монголын удган Түдэв 1000 гаруй хүнээс шилдэг 10-т шалгарч чадлаа. Тэрбээр “Болор гар”-ын эзэн болоогүй ч шилдэг тавд үлдсэн юм. Ертөнц сүйрнэ хэмээн эртний майячуудын зөгнөсөн 2012 оны өмнөхөн дуусах энэ тэмцээнд манай Түдэв хэрхэн оролцсон талаар хүргэе.
Хамгийн эхний сорилго дээр хар хаалтны цаана байгаа дэлхийн бөмбөрцгийн голограммыг таах ёстой байв. Ихэнх нь үүнийг амьд биет гэсэн юм. Машинд нуусан хүнийг олох дараагийн сорилгыг удган Түдэв давах шахжээ. Онгод нь түүнд хөх машин гэсэн. Гэвч тэр өөрийнхөөрөө зөрж, даалгавраа биелүүлж чадсангүй.
Шилдэг арвын анхны туршилт нь гал унтраах таван машинаас устай ганцханыг олох байв. Оролцогчид тойрог дотор зогсох бөгөөд сонголтоо хийсний дараа гал асна. Ингээд буруу таасан бол галт тойргаас гарах аргагүй. Сонирхуулахад эртний хүмүүс буг чөтгөрөөс зугтаахын тулд өөрийгөө тойруулж тойрог зурдаг байсан гэдэг.
Удган Түдэв онгодоо дуудаад “Зүүн гар талаас гурав дахь нь” гэж хариуллаа. Дүрэлзэх гал яагаад ч юм Түдэвийн өвдгөөс дээш цойлохгүй байлаа. Энэ үеэр хөтлөгч болон хянагчид “Монголын удган галыг өөрийнхөө туслах гэсэн нь үнэн байна” хэмээн ярилцаж байв. Гэвч түүний заасан машинаас ус гоожсонгүй. Учир нь Түдэв устай машины яг дэргэдэхийг заажээ. Тэрбээр “Онгод галын машиныг надад зөв зааж өгсөн. Харин миний хараа их муу болохоор өөрөө алдчихлаа” гэж тайлбарлалаа. Дараа нь Нахабино гэдэг жижиг суурины залуу тамирчны нууцлаг үхлийн шалтгааныг тайлах ёстой байв. Алдартай каратэч, 17 настай Олег Мулиновын цуснаас хар тамхи илэрчээ. Харин мөрдөнгийнхөн Олегийг зүрхний дайрлага болсон гэж тогтоожээ. Түдэв талийгаач залуугийн талаар зөв мэдээлэл өгсөн ч үхлийн шалтгааныг тайлж чадсангүй. “Хүүгийн сүнс тайван үлдээгээч” гэж гуйсан хэмээн Түдэв тайлбарлав.
Гуравдугаар тэмцээн дээр зургаан эрийн дундаас хүүхдийн эцгийг олох ёстой байлаа. Түдэв хоёр эрийг зааж, “Тэдний нэг нь” гэсэн ч эцэст нь буруу сонголт хийв. Тэрбээр “Бусад зөнбилэгчийн сөрөг халдлагаас болж алдсан” хэмээн өгүүлсэн. Дараа нь Түдэв Москвагийн хий үзэгдэлтэй байрны туршилтыг давсангүй.
Хүний гараар мэргэлдэг дөрөв дэх туршилт дээр ч Түдэв тодорхой юм хэлсэнгүй. Дараа нь бусдын бодол санааг уншдаг зөнбилэгтнүүд нохойн бодлыг уншиж чадах эсэхээ шалгууллаа. Арчи хочит зодоонч нохой Түдэвийг хараад галзуурсан мэт хуцаж, уяагаа тасдахыг оролдов. Энэ нь удганыг трансад ороход саад болсон байна.
Тав дахь тэмцээн дээр Оросын зартай хулгайч, “Алтан гарт” хочтой Сонькагийн булш, хөшөөгөөр зөнбилэгчдийг сорив. Түдэвийн нүдийг боож, Сонькагийн булшин дээр аваачих үед бие нь эвгүйрхлээ. Түдэв Сергей Сафроноваас тусламж хүсэн, гарыг нь барив. Үүний дараа тэр Сонькагийн хөшөөг үнэн зөв дүрслэн хэлсэн юм. Түдэв “Энд олон сүнс байна, надаас тусламж хүсч байна” гэж хэлснээ уйлаад тэмцээнийг дуусгалгүй явлаа. Дараа нь долоон жил тутам нууцлаг үхлээр эрчүүд нь нас бардаг Шутовагийн гэр бүлд зөнбилэгчид очлоо. 1977 онд энэ бүхэн эхэлжээ. Галинагийн том хүү Олег, хоёр дахь хүү Женя, мөн төрөл садны эрчүүд нь бүгд 30 хүрэлгүй нас барсан. Түүний гурав дахь хүү хэдхэн сарын өмнө дүүжилж үхсэн ба одоо зөвхөн 11 настай ач хүү Максим нь үлджээ. Энэ гэр бүлийн талаар Түдэв “Хараал хүрчээ. Төрлийн хүн нь хараасан. Гэхдээ талийгаачдын зөвхөн дөрөв нь хараалаар бусад нь өөр шалтгаанаар нас баржээ” гэж хэлсэн.
Зургаадугаар тэмцээн дээр үхлийн аюултай газарт 25 жил байсан эд зүйлээр оролцогчдыг сорьжээ. 1986 онд Атомын цахилгаан станц дэлбэрсэн Чернобыль хотоос авч ирсэн эд зүйлсийг тугалган хайрцганд хийн үзүүлэхэд Түдэв хүний толгой байхыг харсан гэв. Дараа нь Москвагийн 27 настай Светлана Тимофеевагийн үхлийн шалтгааныг тайлах ёстой боллоо. Найман хоногийн дараа түүний хүүрийг олоод өөрийн үхлээр өнгөрсөн гэж дүгнэжээ. Гэвч Түдэв энэ тэмцээнд оролцохоос татгалзсан.
Долоо дахь удаагийн тэмцээн дээр хүмүүсийн айдсыг тодорхойлох ёстой байсан. Харин Түдэв хэний ч айдсыг тодорхойлж чадаагүй төдийгүй “Би ямаа, үнээ, хонь, тэмээ, мориноос айдаг” хэмээн оросуудад ярьсан юм. Зөнбилэгчид дараа нь морь олноороо үхдэг шалтгааныг тодруулахаар Пучково тосгоны морины ферм дээр ирлээ. Удган Түдэв үхлийг мэдэрч, хүүр хэвтэж байсан байрлалыг биеэрээ харуулсан ч морь биш хүн гэсэн байна. Энэ тэмцээний дараа Түдэв хамгийн муу хоёр оролцогчийн нэг болсон. Шүүгчид хэнийг хасахаа мэдэхгүй эргэлзсэний эцэст хоёуланг үлдээжээ.
Найм дахь удаагийн тэмцээн дээр зөнбилэгчид “Известия” хэвлэлийн газраас хий үзэгдэл хайв. Энд байнга чимээ сонсогдож, аяга унах зэргээр тайлбарлах аргагүй зүйл болдог тул ажилтнууд нь шөнө үлдэхээс айдаг гэнэ. Удган Түдэв “Энд захирал Галумовын хамаатныг алсан” гэж зөрүүлсэн бол зарим оролцогч алдарт Иван Бухарины сүнс гэжээ. Дараа нь замын осол гарган, хүн дайрч зугтаасан машиныг хайх үеэр Түдэв “Митя хүүг хулигаанууд лонхоор цохиж алсан” хэмээн мэдэгдэв.
Есдүгээр тэмцээн дээр XX зууны хамгийн аймшигтай маньяк Владимир Муханкины гурван дэвтрийг зөнбилэгчдэд үзүүлэв. Тэр бол Чикатилогоос ч аймшигтай. Чикатило хүмүүсийг эхлээд алдаг бол харин Муханкин амьдаар нь тарчлааж, бах таваа хангадаг байсан. Чикатилогийн хүн алах дон гурван сар тутамд хөдөлдөг бол Муханкин гурав хоноод л хөнөөдөг байв. Түүний цаазаар авах ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилжээ. Удган Түдэв “Эдгээр дэвтэрт Оросын түүхийг өгүүлсэн” хэмээн хариуллаа. Тэмцээн хар тамхичны гэрт үргэлжлэв. Энэ үеэр Түдэвийн бие муудсан. Ийнхүү тэрбээр тэмцээнийг орхихдоо “Би долоон сартай жирэмсэн. Сүүлийн үед даалгавраа муу гүйцэтгэх болсон нь үүнтэй холбоотой” хэмээн мэдэгдэв. Хөтлөгч “Та залуу хүн үнэхээр хүчтэй өрсөлдөгч. Эртхэн хэлсэн бол хөнгөн даалгавар өгөх байсан” хэмээжээ.
Тэмцээний үеэр гэнэтийн тохиолдол гарчээ. Удган Түдэв бүтэн гурван цаг трансаас гарахгүй зураг авалтын багийнхныг сандаргажээ. Трансад байхдаа түүний юу харсныг дэлгэцнээ гаргах эсэхээ продюсерүүд хэлэлцэж байна.
"Өглөөний сонин"