logo
Иргэд нэг сая төгрөгөө хувьцаа болговол жилийн дараа арван сая төгрөгтэй болох боломжтой

Иргэд нэг сая төгрөгөө хувьцаа болговол жилийн дараа арван сая төгрөгтэй болох боломжтой

2011/12/09
2012 оны улсын төсөв баталсантай холбоотойгоор улсын төсвийн хуульд, болон дагаж гарч буй тогтооолд ирэх оны хоёрдугаар сарын 1-ны дотор нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй тэнцэх хувьцааг иргэдэд олгох шийдвэр гарлаа. Тэгэхээр иргэд бэлэн мөнгө авах бол хувьцаагаа мөнгөжүүлж болно. Хувьцаагаа хадгална гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н  хувьцааны 30 хүртэл хувийг Монголын болон олон улсын хөрөнгийн биржид зарах буюу борлуулж болно. Борлуулахад “Ухаа худаг”-ын бодит амьдралд тогтсон жишигээр 536 ширхэг хувьцааг хамгийн багадаа нэрлэсэн үнээр нэг сая төгрөгийн үнээр зарж болно гэсэн үг. Тэгэхээр хувьцааг хадгалбал нэг сая төгрөгөөс хэзээ ч доош орохгүй 3-4 сая төгрөг болно гэсэн таамаглал бий. Гэхдээ үүнийг хэн нэгэн улс төрч, аль нэг Засгийн газар тогтоох боломжгүй. Хөрөнгийн биржид хувьцаа гарах үед хувьцаа эзэмшигчид тогтоодог жамтай. Нөгөө талаас Хүний хөгжил сангийн хуульд 2012 оны долдугаар сарын 1 хүртэл 21 мянган төгрөгөө өгдгөөрөө өгнө. Үүнийг дуусанаар бас нэг өөр заалт тус хуульд бий аж. “Эрдэнэс МJL” компани дээр стратегийн ордуудын төрийн мэдлийн хувийг нэгтгэж иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ гэж Хүний хөгжил сангийн хуульд заасан. Энэ хувьцааг иргэд насан туршдаа ногдол ашгаар авах юм. Хувьцааг ялгаж ойлгох хэрэгтэй болж байна. Нэг сая 500 мянга бол бэлэн мөнгөний асуудал. Хувь хишиг, хувьцаа тараана гэдэг үндсэн хуульд зааснаар ашигт малтмал бол ард түмний өмч гэдгийг баталгаажуулж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл улсын төсвөөр хайгууль хийсэн 15 ордын төрийн мэдлийн хувийг давуу эрхийн хувьцаагаар эзэмшинэ гэсэн үг. Монгол Улсын бүх иргэнд хоёрдугаар сарын 1 гэхэд хувьцааг нь тараана. Харин өндөр настан, тахир дутуу иргэд мөнгөжүүлж авна гэвэл шат дараатайгаар зохицуулах ажээ. Тэгэхээр 536 ширхэг нэгж хувьцааны нэрлэсэн үнийг хамгийн багадаа нэг сая төгрөгөөр үнэллээ. Тэгвэл 1072 ширхэг хувьцаа авбал хоёр сая төгрөг болохоор болж байна. 39 дүгээр тогтоолд  иргэдэд арван хувийг үнэгүй, үндэсний аж ахуй нэгжид нэрлэсэн үнээр арван хувийг өгөх тухай заалт бий. Өөрөөр хэлбэл үнэгүй хувиарлаад нэрлэсэн үнээр заруулах бодлогыг хоёр жилийн өмнө гаргасан. Харин өнөөдөр 39 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаагаас үүдэн Засгийн газар сая таван зуун мянган төгрөгийг бэлнээр нь тараах асуудлыг оруулж УИХ-аар батлуулсан. Ингэснээр Монголын ард түмэн газрын хэвлийн баялагаа өмчлөх эрх нь баталгаажлаа. Эдгээр хувьцааг хадгалах тусам үнэд оруулах давхар бодлого төрд бий гэж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэлсэн. Хэдхэн хүмүүс, дарга нар эрх мэдлээрээ дамжуулан  хувь эзэмшдэг бол гадныхан энэ хүмүүстэй ярьж шийдвэр гаргах болно.. Харин 2,8 сая иргэн хувьцаа эзэмшиж, ногдол ашиг авдаг бол иргэний хяналттай ил тод хариуцлагатай уул уурхай хөгжих боломж нээгдэнэ. Мөн иргэд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй болох юм. Харин Оюутнууд сар бүр 21 мянган төгрөгөөр 500 мянган төгрөгөө авч байна. Нэг сая төгрөгөө хоёр жил дараалан сургалтын төлбөртөө авсан. Тэгэхээр хувьцаа авах боломжгүй болж байгаа юм биш гэсэн гаргалгаа байна. Тэд ирэх оны долдугаар сарын 1 хүртэл сар бүр 21 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн авах нь хэвээрээ. Харин үлдсэн мөнгөө хувьцаагаар авч болно гэж УИХ-ын гишүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл үлдсэн 250 мянган төгрөгтөө хувьцаа авах эрх нь нээлттэй гэсэн үг. Гэхдээ Брокер диллерийн нэрийн дансанд нь 536 ширхэг хувьцаагаа байршуулсан оюутан, иргэд яах вэ гэсэн асуулт гарч байна. Гэтэл хувьцаа нь брокер диллерийн дансанд биш Хүний хөгжил сангийн дэвтэрт бичигдэх ажээ. Иргэн бүрт  өгөх ухаалаг үнэмлэхэнд тухайн хүний бүх мэдээллийн бичилт хийгдэж хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа мэдэх боломжтой ажээ. Оюутнууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 70 мянган төгрөг, дээр нь 21 мянган төгрөгөө давхар авна. Тэгэхээр оюутнууд ялгаагүй хувь хишгээ хүртэж байгаа гэнэ. Хэдийгээр хувьцаагаа мөнгөжүүлэх эрх нээлттэй ч он гараад бэлэн мөнгө авна гэсэн иргэд хувьцаа авна гэхээр нэлээн хүлээлт бий болохоор боллоо. Яг одоо бол иргэдэд бэлэн мөнгө хэрэгтэй байгаа. Үүнийг Засгийн газар  нэг сая төгрөгийн хувь хишиг хүртээе гэсэн. Хэрэгжүүлэхдээ хувьцаа болон бэлэн мөнгөөр тараах зэрэг ямар ч хэлбэр байж болно. Ардчлал гэдэг бол сонголт юм гээд байгаа. Хувьцааны үнэ 3-4 сая төгрөгт хүрэх баталгааг юугаар тайлбарлах талаар иргэд асууж болох юм. Өнөөдөр сая төгрөгийн хувьцааны нэрлэсэн үнийн хамгийн доод үнийг дөрвөн сая битгий хэл арван сая хүрэх баталгааг гаргаж байна. “ Эрдэнэ МJL”-ийн давуу эрхийн хувьцаа өсөх магадлал өндөр. Тиймээс иргэд үеийн үед ногдол ашиг авахаар байна. Энд нэг бодит жишээ дурдхад Хөрөнгийн биржид байгаа нэг ширхэг хувьцааны үнэ, IPO хийх буюу тодорхой хувийг гаргаж зарах хоорондоо шал өөр ажээ. Ухаа-Худагын 20 хувь нь 650 сая ам.доллараар зарагдсан. Энэ компани бол ерөнхийдөө 3,3 тэрбум ам.доллартай болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Ухаа-Худаг”-т Тавантолгойн коксжсон нүүрсний 18 хувь  бий. Энэ хувь нь 3-4 тэрбум болсон байна.Зөвхөн нөөцийн 270 сая тоннын 15 ам.долларын ашигтай гэж бодоход л ийм тооцоо гарч байна. Энэ утгаараа нэгж хувьцааны үнэ 5-6 ам.доллар байна. Цаашдаа ч үнэ хүрэх боломжтой. Тиймээс иргэд ямар ч байсан сая төгрөгийн хувьцаатай. Хадгалаад байвал хувьцааны үнэ цэнэ нэмэгдэх юм байна гэсэн ойлголттой байх хэрэгтэй. Тавантолгойн 30 хувийг IPO хийхэд жинхэнэ үнэ нь хөрөнгийн биржийн үнээр тогтоно гэж ойлгох нь зөв ажээ. Энэ тухай эдийн засагчид ярьж байна.  

Ц.Мягмарбаяр
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш