logo
Хувцасныхаа шошгыг тайлж уншмаар байна уу?

Хувцасныхаа шошгыг тайлж уншмаар байна уу?

2011/12/09
Хувцасны шошгон дээрх элдэв зургуудад хэрхэн яаж арчлах талаар дэлгэрэнгүй хэлээд өгчихсөн байдаг. Гэхдээ бид тэр зургуудын утга учрыг төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл бид танд учрыг нь хэлж өгье.

Дөрвөлжин доторх дугуй дүрс
Ийм тэмдэгтэй хувцсыг угаалгын машиндаа санаа зоволтгүй хийж болно. Дугуй дотор "Р" гэсэн үсэг байвал цайруулагч болон бусад химийн бодисоор цэвэрлэж болно гэсэн үг.

Индүү
Хэрээсээр хаасан бол индүүдэж болохгүй гэсэн үг. Түүнчлэн индүүний доод хэсэгт нэгээс гурван цэг бий. Гурван цэг бүхий зурагтай бол хувцсаа халуун индүүгээр индүүдэж болно. Хоёр цэгтэй бол дунд зэргийн халуун, харин ганц байвал индүүнийхээ тохируулгыг хамгийн бага дээр нь тавьж индүүд гэсэн заалт.

Цамцны зураг байвал
Дэлгэж хатаана. Дан дугуйг хэрээсээр дарсан бол хатаагчид хийх хэрэггүй. Хэрээсгүй бол угаалгын машиныхаа хатаагчаар хуурай болтол нь сэгсэрч болно. Шошгон дээр "wash dry separately" гэсэн бичиг байх юм бол өөр хувцастай холилгүй, дангаар нь угаагаарай.

Савтай ус
Энэхүү дүрс тэмдэг нь хэд хэдэн янз байдаг. Усыг илтгэсэн долгиотой зураасны дотор 30°С гэх мэт тодорхой тоо байвал тийм хэмийн халуун бүлээн усанд хувцсаа угаах хэрэгтэй. Ус заасан хэмээс халуун байвал хувцас агшиж хэлбэрээ алдах муу талтай. Харин гарын зурагтай бол зөвхөн гараар угаана гэдгийг зааж байгаа хэрэг.

/Геологи уул уурхайн мэдээ/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш