logo
Вашингтоны Монголчуудад тоглох байсан “Гурван Охин” хамтлаг дөрвөн цаг гаруй үзэгчдийг хүлээлгэжээ

Вашингтоны Монголчуудад тоглох байсан “Гурван Охин” хамтлаг дөрвөн цаг гаруй үзэгчдийг хүлээлгэжээ

2011/12/16

“Гурван охин” гэх хамтлаг АНУ -ын Вашингтоны  Монголчуудад тоглолтоо сонирхуулахаар цаг товлосон байжээ. Арлингтоны нэгэн клубт тоглолт үдшийн 21 цагт болох байсан ч  шөнийн 00:45 цаг хүртэл үзэгчдийг хүлээлгэсэн байна. Үзэгчид нь бухимдан,  30 гаруй хүн тасалбарынхаа мөнгийг буцааж өгөхийг шаардан,  тоглолтыг үзэхгүй гэдгээ илэрхийлсэн аж. Тоглолтын дараа үзэгчид хамтлагийнханд талархал илэрхийлэх бус бухимдлаа илэрхийлж, шүүмжилсэн байна.

“Бид бүх цагаа төлөвлөж, энэ тоглолтыг үзэхээр ирсэн. Гэтэл бидний алтан цагаас маань бараг 4 цаг хулгайллаа.”,  “Монголын  шинэ залуу  бүх хамтлаг, дуучин ийм болчихов уу? Эсвэл та нар зөвхөн биднийг доромжилж байгаа хэрэг үү?” , “Монголд ажил хэрэг хэрхэн явагддагийн тод жишээ боллоо. Хэдийгээр жижиг юм шиг авч Монголын өнөөгийн нийгмийн жинхэнэ дүр төрхийг харууллаа” гэх мэтээр дургүйцлээ илэрхийлсэн үзэгчидтэй зохион байгуулагчид нь санал нийлж байгаа аж. Зохион байгуулагч “Монгол эвэнтс” компани  албан ёсоор дараах мэдэгдлийг гаргасан бөгөөд цаашид гадаадад амьдарч буй Монголчуудад Монголын урлагийн одод гэх арчаагүй, хариуцлаггүй этгээдүүдтэй болгоомжтой харилцахыг анхааруулсан байна.

Х.Бэхбат

“Монгол Эвэнтс” компаний мэдэгдэл

“3 охин” хамтлагийн Вашингтон Хотод болсон тоглолтыг хариуцаж ажиллалаа.

Манай тоглолт 9 цагаас эхлэх ёстой байсан ч 3 охин хамтлагаас үүдэж шөнийн 12 Цаг 45 минутад эхэлсэн нь Америкд байгаа монголчуудын хувьд, бүтэн сайн өдөр зөвхөн энэ хамтлагийн тоглолтыг үзэх гэж цаг заваа зохицуулж ирчихээд бүхэл бүтэн 3 цаг хүлээнэ гэдэг санаанд оромгүй явдал юм.

Нийт хүрэлцэн ирсэн хүмүүсээс цагтаа эхлээгүйгээс үүдэж 30 орчим хүн, авсан тасалбарын мөнгөө эргүүлж авах, буцаах гэх мэтээр олон асуудлууд хойно хойноосоо урган гарч ирсэн. Бямбаа энэ бол чиний хариуцлагагүйгээс болсон гэж зарим хүн шууд тулгаж, уурлан заамдаж, сэтгэл хөдлөл уур бүхимдлаа гаргаж байсан.

Энэ арга хэмжээн дээр миний явуулж буй үйл ажиллагааг дэмжиж хүрэлцэн ирсэн та бүхэнд үргэлж талархаж байдгаа энэ дашрамд хэлмээр байна. 2008 оноос эхлэн Монгол Улсаас АНУ-д хүрэлцэн ирж, уран бүтээлийн тоглолтоо манай багийнхнаар зохион байгуулуулсан, Монголын рок, поп, хип хоп, зохиолын дуучид, хамтлагууд, хошин шогийн хамтлаг бүгдийн тоглолтыг амласан цаг тухайн үе бүртээ зохион байгуулж ирсэн.

Үнэндээ энэ удаа анх удаа та бүхнийг чилээж маш их бухимдуулсан, үүндээ би хүлцэл өчиж байна.

Энэ дашрамд өнөөдрийг хүртэл Америкийн Нэгдсэн Улсын монголчуудад жишээлбэл , Вашингтон ДС, Чикаго, Сан Франциско, Лос Анжэлэс, Сэаттлэ, Дэнвэр хотууд энд амьдраж буй монголчуудад монгол улсаас уран бүтээлчдийг хууль ёсны урлагын виза-гаар авчирч монголчуудтай уран бүтээлээрээ учран золгох эх нутагаа дурсаж , дуу хуураа сонсох боломжуудыг бүрдүүлсээр ирсэн Бат болон түүний гэр бүлийнхэнд энд хүрэлцэн ирсэн сэтгэл хангалуун баяртай байсан , байнгын дэмжигч бүх монголчуудын өмнөөс байнга талархаж байгаагаа хэлмээр байна.

Өнөөдрийн энэ арга хэмжээнээс үүдэж хэлхэд , Гурван Охин хамтлаг , монголчуудыг хүндэтгэхгүй байна. Тэд өөрсдийгөө од гээд сэтгэчихсэн байна. Монгол хүмүүс америкд цагаа төлөвлөж аливаа арга хэмжээнд оролцдогыг үл ойшоож байна. Монголд залуу шинэ гарч ирж байгаа хамтлаг дуучид бүгд ийм байдаг уу ? эсвэл монголын поп эстрадын дуучдын залуу үе ийм бүдүүлэг дорой сэтгэхүйтэй болж байна уу ?

Урлаг бол хүнд аз жаргал баяр баясгалан авчрах түлхүүр оньс нь болдог харин жоохон нэрд гараад , өөрсдийгөө орчлонгоос тасарчихсан юм шиг сэтгэдэг цөөн хүмүүс алдар хүндийн оргил тэмүүлж яваа хэдийч мөрөөрөө явсан олон хүний замд саад болдог гэдгийг өнөөдөр хараад ойлгож авлаа.

3 охин хамтлагынхан өнөөдөр тэр ирсэн хүмүүс зохион байгуулсан хүмүүс ямар их ажлийн дараа энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгааг үл ойшоож, үүнийгээ бид ингэх ёстой, та нар хүлээх ёстой, уучлалт байхгүй гэсэн хандлагаар хандаж байсан. Үүнийг монгол улсад ч биш гадаадын бусад улсуудад байгаа монголчуудын холбоод, байгууллагууд, промотэрүүд анхаарч хараасай дүгнээсэй тэдэнтэй гэрээ хэлцэл хийж, риск хүлээж байгаа нөхцөлд , гадаад улсын хууль дүрмийг монголд зөрчдөг шигээ зөрчиж , авирлаж болдоггүй гэдгийг байнга сануулж байгаарай.

“Монгол Эвэнтс”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш