Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд хаа сайгүй ханиад газар авч эмч мэргэжилтнүүдийг түгшээдэг. Хүүхэд, хөгшидгүй жаахан даарчихвал ханиад хүрэх нь энүүхэнд. Гэхдээ ханиаданд эм уугаад төдийлөн үр дүнгээ өгдөггүй. Тухайн үед намдаад л дахиад сэдэрдэг. Ханиад хүрлээ эм уулаа намдлаа, маргааш нь өнжөөд нөгөөдөр дахиад хүрнэ. Хоолой сөөнө, найтаана, ханиана. Ханиад хүрэхээр хамаг бие шархиран, хамраас шингэн нус гоожиж, хоолой өвдөж, найтаас болж нүд бүлцийж нулимс гоождог.
Тиймээс ханиадыг хүндрэхээс нь өмнө эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй юм. Ханиад ихэссэнтэй холбоотой эмнэлэг, эмч нар ачааллаа даахаа болиод байгаа. Бас болоогүй эмнүүд ч үйлчилгээгээ өгөхөө больжээ. Эмч нарын хэлж буйгаар хамрын ханиад нь олон төрлийн нянгаар үүсгэгддэг учир бидний бие организмд түүний эсрэг тогтмол дархлаа байдаггүй юм байна. Орчин үед хоол хүнсний хэрэглээ, амьдралын хэв маягийн өөрчлөлт, агаарын бохирдолт, үйлдвэржилт, химийн бодисын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа зэргээс шалтгаалж өвчин үүсч, өвдөөгүй нь өвчлөх магадлалтай гэнэ.
Тиймээс та ханиалга дөнгөж эхэлсэн үед хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илэрч буй үед амархан аргаар гэрийн нөхцөлд дарахыг эмч нар зөвлөж байна. Гэхдээ та парацетамол болон түүнтэй төстэй эмний хүчээр халуун буулгах болон амин дэм С удаан уух гээд байх хэрэггүй шүү. Эд бол дархлаа дэмжих үйлчилгээтэй учраас удаан хугацааны турш хэрэглэвэл бусад эрхтэнд муугаар нөлөөлдөг байна.
Тиймээс ханиаданд нэрвэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй аж. Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй гэв. Энэхүү ханиад нь насанд хүрэгчдэд ханиах, найтаах, нус гоожих, хамар битүүрэх зэрэг шинжээр хөнгөн тусдаг аж. Үүнийг мэдэлгүй та гэр бүлийнхэн, хүүхдийн орчинд халдвар тараадаг аж.
Харин хүүхдийн нас бага байх тусам хүнд өвчлөх болон заримдаа ч аминд аюултай байдаг гэнэ. Харин хүүхдийг ханиадаар өвчлүүлэхгүй байх найдвартай сэргийлэх нөхцөл бага аж. Харин өвчилсөн хүүхдийг хүндрүүлэхгүй байх хэрэгтэй гэнэ. Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй.
Энэ нь зөгийн бал юм уу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр гэнэ. Мөн та гэрийн нөхцөлд 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгаж, цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаж уугаарай. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болох аж. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгөх юм байна.
Ханиад хүрчлээ дээ гэж бодвол тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хамар хоолойгоо содтой усаар байнга зайлах хэрэгтэй. Томчуудад анхааруулахад архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн шүү. Судалгаагаар архи хэрэглэдэг хүмүүс ханиадаар илүү их өвчилдөг гэдэг нь тогтоогдсон байна. Насанд хүрсэн хүмүүс шаардлагагүй үед олон нийтийн газар, хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх.
Халуун сүү, аарц, монгол шөл ууж, халуун усанд орж хөлөрвөл сайн аж.
/Нийслэл таймс/