Манайхан стресс бухимдалд орсноо тоолгүй явсаар хүнд өвчлөх нь бий. Урт наслахад ген нөлөөлөх боловч 50 хувь нь тухайн хүний зан ааш, явдал мөр нөлөөлнө. Хүн нийгмийн амьтан учраас эерэг, сөрөг бүх төлөв бусдад дамждаг. Иймд өөртөө тавих хяналтаа сайжруулах шаардлагатай.
- Та өөрийн үзэл бодлоо бусдад бүү тулга. Заавал өөрийн зөв болгох гэж зүтгэх хэрэггүй. Ингэх нь өөрт болон өрөөлд уур бухимдалд хүргэдэг.
- Автобус унаа, нийтийн газар бүү маргаж хэрэлд. Таны зөв байлаа ч энэ нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Та орилж хашгирснаа өөрийн гэрлэн бүрхүүлээ эвдэнэ.
- Бусдын хэрүүл маргаанд хөндлөнгөөс бүү оролц. Асуудлыг дэвэргэхээс өөр ямар ч сайн зүйл авчирахгүй. Бусдыг хүндэл. Тэр хүний буруу ч байсан хүндэтгэлтэй харьц.
- Ойр дотны хүмүүсээ өөрийнхөөрөө байлгах, шаардлагадаа нийцүүлэх гэсний хэрэггүй. Энэ нь өөрөө асар их стресс, бухимдал авчирдаг. Хэрүүл маргаан ч тасрахгүй. Гол алдаа асуудлыг нь хамтдаа ярьж дүгнээд л цэглэ.
- Та өөрөөрөө, хиймэл дүр төрхгүй бай. Бусдын имиж, хувцаслалт, зан чанарыг дууриах гэсний хэрэггүй.
- Заавал өглөө бүр тусгай дасгал хийх шаардлагагүй. Харин та өглөө бүрийг эерэг бодол, инээмсэглэлээр угт. Эцэст нь баярлалаа "уучлаарай" гэдэг үгсийг бүү мартаарай.
Манайхан сүүлийн үед эдгээр үгийг мартчихсан бололтой, хөмсөг зангидсан улс явдаг болж. Үл тоомсорлодог ч байж болно. Харин эдгээр үгэнд гайхамшиг "ид шид" бий шүү "өчүүхэн юманд баярладаггүй хүнийг бурхан томоор шагнадаггүй гэсэн үг бий.
/Хань/