logo
Ормузын хоолойгоор өдөрт 15.5 сая барелль газрын тос дамжин өнгөрдөг

Ормузын хоолойгоор өдөрт 15.5 сая барелль газрын тос дамжин өнгөрдөг

2012/01/11
Барууны улсууд Ираны эсрэг хориг тавибал Лалын бүгд найрамдах улс хариу болгож  далайн тээврийн Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлсэн.  Исламын бүгд найрамдах Иран улсын тэнгисийн хүчний адмирал Хабиболах Саяари Ормузын хоолойг хаах нь “ус уух” шиг амархан зүйл гэж мэдэгдсэн. Иран улсын эсрэг хориг тавибал стратегийн чухал хоолойгоор дусал ч газрын тос нэвтрэхгүй гэж Иран улс сүрдүүлэв.Ормузын хоолой нь Иран болон Оман улсуудын хооронд оршдог нарийхан хоолой юм.
Хоолойны өргөн нь хамгийн нарийн хэсэгтээ 21 бээр буюу 34 км орчим өргөн. Ормузын хоолойд хөлөг онгоцыг чиглүүлэх зориулалттай 3 км өргөнтэй суваг байдаг.
Иран улс 12 сарын 27 нд Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлсний дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсч 100 доллар давсан. Өөрөөр хэлбэл богино хугацаанд 2.5 хувиар өссөн. Ормузын хоолойгоор тээвэрлэгдэж байгаа газрын тосны ихэнх нь Ази, АНУ, баруун Европ руу экспортлогддог.
Энэ нь Японы импортлодог нийт газрын тосны ¾ , Хятадын импортын газрын тосны тал хувь нь уг хоолойгоор дамжин өнгөрдөг гэсэн үг юм. 2009 оны байдлаар өдөрт дунджаар 15.5 сая баррель газрын тос  хоолойгоор дамжин өнгөрч байсан байна. Энэ нь далайгаар тээвэрлэгдэж байгаа дэлхийн нийт түүхий нефтийн 33 хувь, дэлхий нийт газрын тосны худалдааны 17 хувь юм.
Шингэн байгалийн хий болон 2 сая орчим баррель боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн уг хоолойгоор дайран өнгөрдөг. АНУ-ын 5-р флот Персийн булан, Улаан тэнгис, Оманы булан, Энэтхэгийн Далайн зарим хэсэг зэрэг тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж, тээврийн аюулгүй байдлыг хангадаг. 5-р флотын зэвсэглэлд 20 байлдааны хөлөг онгоц байдаг бөгөөд 15 мянган цэргийн албан хаагч хөлөг дээр, 1000 орчим нь эрэг дээр, хуурай газарт үүрэг гүйцэтгэдэг байна. 5-р Флотод байлдааны онгоц бүхий агаарын хөлөг тээвэрлэгч, газар уснаа явагч хөлөг зэрэг байдаг. Харин Ираны тэнгисийн хүчинд 23 шумбагч хөлөг онгоц, 100 гаруй эргийн харуулын хөлөг онгоц байдаг байна.
Абу Дабигийн түүхий нефтийн хоолой тус бүс нутгаар дайрч өнгөрдөг бөгөөд өдөрт 2.5 сая баррель газрын тос экспортлодог. Саудын Арабыг хөндлөн гулд дайрч өнгөрдөг Иракийн газрын тосны дамжуулах хоолойгоор өдөрт 1.65 сая баррель газрын тос гүйдэг.
Мөн Ливан улсыг чиглэсэн Транс Арабын нефть дамжуулах хоолой байдаг бөгөөд өдөрт 05 сая барель газрын тос дамжуулдаг. Саудын Арабын түүхий нефтийн хоолой зүүн баруун тийш чиглэдэг.
2011 оны 1-ээс 6-р сарын хооронд Ираны газрын тосны нийт экспортын 22 хувийг Хятад, ЕХ 18 хувь, Япон 14 хувь, Энэтхэг 13 хувь, Өмнөд Солонгос 10 хувь, Турк 7 хувь, Бусад улсууд тус тус 16 хувийг эзэлсэн байна. 
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш