Хэдэн зууны тэртээд Ньютон гуай залхуурч суутал толгой дээр нь алим унаснаар бvх ертєнцийн таталцлын тухай хуулиа нээчихсэн гэлцдэг шvv дээ. Ньютон ажилсаг хvн байж таараад модны сvvдэрт залхуурч суух бус эхнэртээ гурил элдэн гал тогоондоо зогсож байсан бол хvн тєрєлхтний оюуныг урагш vсэргэсэн суут нээлтээ хийж чадахгvй байж. Аймаар байгаа биз! Энэ тухай би эхнэртээ vргэлж хэлдэг хvн.
Гэвч алтан сургаалыг минь тэр нэг чихээрээ сонсоод нєгєє чихээрээ шал руу унагамагц хамаад хогийн савандаа хийчихнэ. Намайг сонин гарчиглаад тvр зуур суугаадахъя гэхээр л авгай: -Чи арай дэндvv залхуу юм аа гээд л vглэж эхэлнэ. Бєхийхєєсєє залхуураад тавгаа буйдан дээр тавилаа л гэнэ. Тавиур єєд зvтгээд шампунь авчихгvй залхуураад vсээ барааны савангаар угаачихаж, бvрзийгээд хэрэг алга л гэнэ. Над шиг залхуу хvн хррвоо дээр байхгvй юм байх аа. Заримдаа би тэвчээр алдаад: -Тэгж ярих юм бол байгууллагын хєдєлмєрийн аварга хvн шvv, би чинь гэж хэлэх боловч хvvхдvvд энэ vгийг сонсоод: -Юу гэнэ ээ, хєдєлмєрийн аварга гэнэ vv? Ийм залхуу байж уу… хэмээн савж унан инээлдэж намайг шоолно. Бодоод байхнээ нь залхуу хvмvvс л дэлхий ертєнцийг хєгжvvлж, хvн тєрєлхтнийг чирч явдаг байх юм. Хэрвээ эрхэм Ерєнхийлєгч маань ажилсагхvн байж таараад барилга дээр борви бохисхийлгvй тоосго зєєгєєд гvйсэн юм гэхэд хэн улсыг удирдах вэ? Тэр залхуурахдаа ширээний ард суудаг яршиг тєвєг багатай ажил руу зvтгээгvйсэн бол хєєрхий бид удирдагчгvй байх нь. Монголчууд их залхуу хvмvvс. Явган таваргаж явахаасаа залхуураад морь унаж давхихыг сэдсэнээр тээвэр холбоонд vсрэнгvй хєгжлийг авчирсан юм шvv. Их хаадын vед баруун европт байгуулсан ялалтын мэдээ морин єртєєгєєр оройдоо л Онон мєрний хєвєєнд хvрдэг байсныг хvн тєрєлхтєн одоо ч шагшин гайхсаар л байна. Vгvй тэгтэл европчууд биднээс илvv залхуу хогнууд юм. Хашин морины шогшоонд элэг бєєрєє унагачих шахан ондогонож явахаасаа залхуураад газрын тос идээд єєрєє явчихдаг тэрэг зохион бvтээчихээд намалзуулж явдаг болсон байгаа юм даа. Тэр бас юу ч биш, дараа нь 1905 онд ах дvv Райт гэж хоёр залхуу америк “УАЗ-469″ тэрэгний хонины хонхорт сэгсчvvлж явахаасаа бас л залхуураад анхны онгоцыг эохион бvтээгээд єєрсдєє ниссэн байдаг. Намайг ийнхvv бодолд автсан шиг хоолоо ганц хоёр сэрээдэж суутал, эхнэр: -Чи арай ч дээ, махаа зажлахаасаа залхуураад том томоор нь залгичихаж байна шvv дээ. Vгvй чи минь яана даа гээд л vглэж эхэллээ. Би тэссэнгvй: -Тэгж ярих юм бол чулуун зэвсгийн vеийн хvмvvс тvvхий мах удаан зажлахаасаа залхуурч ялз чанасан мах иддэг болсноор оюун санаа нь vсрэнгvй хєгжсєн юм шvv дээ гэлээ. Хvv тэгтэл: -Ха ха, аав аа, чулуун зэвсгийн vеийнхэн чинь таныг дагуулахгvй ажилсаг хvмvvс. Ээжvvддээ мах авчирч єгдєг байсан гэж байна. -Тэр жил намайг нэг удаа дэлгvvр лvv сvvнд гvйхэд та хоёр єлгийтэй байсан, хvvхдvvд минь тэгж яривал, чулуун зэвсгийн vеийн эрчvvд эхлээд жад шидэж махаа олдог байсан юм. Тэгтэл нэг залхууд нь суганы булчирхайгаа цочоон жад шидэлж байх тєвєгтэй санагдаад нум сум зохион бvтээчихсэн юм шvv дээ. Нум сум гэдэг чинь хvн тєрєлхтний оюуны vнэт єв гэж би хариу барилаа. Намайг ийнхvv алтан сургаалаа айлдаж суух зуур авгай тоос.сорогчоо асаалаа шvv. Зочний єрєєний шал тавхан хоромд л цэмцийх нь тэр. -Тэгж ярих юм бол, наад тоос сорогчийг чинь нэг залхуу япон эр зохион бvтээсэн юм шvv дээ. Наадах чинь байхгvй байсан юм аа гэхэд чи шvvр бариад яаж зовж энэ єрєєгєє цэвэрлэх байсан бол? гэж би хашгирлаа. -Эргэн тойрноо хар! Энэ зурагтыг сонин уншйхаасаа залхуурдаг хvн хийсэн юм. Тэр угаалгын машиныг бvтэн єдєржин цамцаа нидрvvлгэнд vрж суухаас залхуурсан хvн бодож олсон!.. гээд цааш тойруулан тоочих гэтэл авгай хvvхдvvд нэгэн зэрэг цагаан тугаа єргєлєє. Нээрээ, хvмvvс залхуурдаггvй байсан бол яана аа. Хадан агуйдаа тvvхий махаа зулгаагаад л сууж байх нь шvv дээ. Аймаар!