Залуу дуучин Жастин Бейбэрийнwww.justinbieberzone.com сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Ойрын үед юу хийж байна даа?
-Их ядарсан залуу л байна.
-Чи Канад руу гэр рүүгээ хэр их явж байна?
-Хааяа нэг явна. Талархлын баяраар ч юм уу. Бусад үед нэг их явдаггүй юм.
-Дуучин болохоос өмнө цагийг яаж өнгөрөөдөг байсан бэ?
-Найзуудынхаа хамтаар кино үзнэ. Лос Анжлест бүх л цагийг тоглож өнгөрүүлдэг байсан.
-Чи хоёр жилийн өмнө Мадисон талбайд болсон арга хэмжээн дээрээс явчихсан. Яасан юм бэ?
-Тийм ээ. Миний өмнө дуучин Тайлор Свифт гарсан. Хүн бүр түүнийг даган, үзэгчид жинхэнэ давалгаалж байсан. Бүх хүн гараа дээш өргөн наашаа, цаашаа хөдөлгөж байсан юм. Би тэр үед одоо үүнийг хийж чадахгүй юм чинь явъя даа. Дараа заавал үзэгчдийг байлдан дагуулсан дуучин болно гэж бодсон.
-Гэсэн ч чи үнэхээр номер нэг нь болж чадсан тийм үү. My World 2.0, Never Say Never зэрэг бүтээлүүд чинь Биллбоардын нэгт орж, сэтгүүлчид ярилцлага авах гэж хошуурч байна. Энэ бол мэдээж рекорд шүү дээ. Харин дараагийн гурван жилд юу төлөвлөж байна. Гаргах рекорд юу байна?
-Би өмнө нь хэлсэн. Бүхнийг байлдан дагуулсан дуучин болно гэж зорилго тавьсан. Түүндээ хүрэх гэж их хичээсэн. Үнэхээр хэцүү байсан. Ямар ч гэсэн би оддын тэр бүр тоглолтоо хийгээд байдаггүй О2 тайзанд дээр гарчихсан. Хилийн чанадад аялан тоглолтоо хийлээ. Миний хувьд үнэхээр рекорд шүү. Өдрийн төгсгөлд бодоход амжилттай зүйл хийсэн байхыг хүсдэг. Яах вэ тодорхой хэмжээнд амжилт гаргасан л байх. Гэхдээ эцсийн эцэст би дэлхий нийтэд нэрээ гаргасан, шилдгийн шилдэг байхыг хүсч байна. Мэдээж үүний төлөө маш их хөдөлмөрлөж, хатуу хэцүү замыг туулахаа мэдэж байна. Гэсэн ч би хэцүү замыг туулж чадна. Надад тэнхээ, зориг байна. Тиймээс надад туслаж чадах хүмүүстэй холбогдохыг эрмэлзэж байгаа. Хатуу ширүүнийг давж, хамгийн шилдэг болохын төлөө би амьдарч байгаа. Хэрвээ би хамгийн шилдэг нь болж чадахгүй бол бүр хамгийн муу нь байх болно.
-Тэгвэл чинийхээр хэн одоо хамгийн шилдэг нь вэ?
-Мэдээж маргаангүй Майкл Жексон. Хэрвээ би түүний хэмжээнд хүрч чадсан сан бол... Гэхдээ би их хөдөлмөрлөх болно оо. Ямар ч гэсэн одоогоор миний цомгийн худалдаалалт сайн байгаа, хоёр жилийн хугацаанд эрчимтэй олонд танигдаж чадсан, хүмүүс ч намайг өсвөр насныхны шилдгийн шилдэг гэж хэлдэг. Би үүндээ баярладаг. Гэхдээ би ойрын гурван жилдээ ч юм уу шилдэг болж чадна гэж шууд хэлж чадахгүй нь. Магадгүй би 30 хүрсэн хойноо ч юм уу. Хүн бүр намайг санаж хүндлэх болно. Гэхдээ би хүмүүсийн дунд дуулианы эзэн ч юм уу, шуугиан тарьдгаараа алдартай байхыг хүсэхгүй байна.
-Чи ирэх гуравдугаар сард 18 хүрнэ. Хүүхэд байснаа насанд хүрнэ гэсэн үг. Хүүхдийн дүрд их тоглолоо, өсвөр насныхны гэж хэлүүлэхдээ дуртай байв уу?
-Би дахин хүүхэд гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Би үнэхээр хурдан өсч байгаагаа өөрөө хүртэл мэдэрч байна. Удахгүй 18 хүрлээ, их баяртай байгаа шүү. Хүмүүс мэдээсэй гэж хүсч байна. Би бол хүүхэд биш. Яах вэ, би өөрийгөө бүр том болсон гэж бодоогүй л дээ. Мэдээж бага зэрэг өслөө. Гэхдээ би амьдралын төлөө суралцаж байгаа. Өсч байна, өсч явна. Би том болох гэдгийг архи тамхи хэрэглэн, партид явна гэдгээр огтхон ч төсөөлдөггүй. Тэгээд ч би архи тамхи, сексийн тухай дуулахгүй. Хүмүүс тэгж л ойлгоод байх шиг байдаг юм. Бас би том болсон гээд хүүхэд хүсч, аав болох болоогүй. Дуучин олны танил хүмүүс нэлээд орой л эцэг, эх болдог. Мэдээж нэг талаар буруу л даа. Би Жексон шиг чадвартай болохыг хүсч байна. Түүнийг хүүхэд багачуудаас эхлээд эмээ өвөө нар хүртэл хайрладаг. Би хайрын тухай дуулах болно. Би залуу байна. Мөн залуу хүн бүр намайг сонсдог байгаасай гэж хүсдэг. Магадгүй би залуусын стилийг тодорхойлогч байхыг бас хүсдэг шүү.
-Чи мэднэ. Жексон бол бага байхаасаа галзуу солиотой юм шиг аашилдаг байсан гэж. Түүний багад нь эргэн тойрныхон нь бүтэхгүй хүмүүс байдаг байсан. Түүнийг дууриагаад байвал чамд ямар нэг муу нөлөө авчирна гэж бодохгүй байна уу?
-Түүний бага нас үнэхээр хэцүү байсан гэдгийг сонссон. Тойрон хүрээлж байгаа хүмүүс нь муу үлгэр үзүүлдэг байсан байх. Харин би бол өөр шүү. Миний ээж, аав эргэн тойрны хүмүүс бүгд надад хайртай, сайхан хүмүүс. Зарим нэг зүйлээ би алдаж байж магадгүй л дээ. Гэхдээ Жексон ч гэсэн дуучин болохын тулд багынхаа явдлыг орхин, амьдралаа цоо шинээр эхлүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, тэр багынхаа амьдралыг золиосонд гаргаж чадсан. Би ч гэсэн шилдэг болохын тулд зарим нэг зүйлээ золиослох байх. Гэхдээ мэдээж бага нас бол биш шүү. Надад зөвлөж хэлж өгөх хүмүүс миний эргэн тойронд байгаа учраас муу зүйл руү уруу татагдах нь бага байх аа.
-Чи түрүүн хэллээ. Цэвэр, ариун зүйлийн талаар дуулах болно гэж. Тэгвэл шилдэг дуучдын ихэнх нь ялангуяа Лил Вэйн, Кен Вест гээд бүгд мансууруулах бодис, секс, мөнгөний тухай дуулж байж залуусыг байлдан дагуулж чадаж байна шүү дээ. Энэ тэгэхээр чинийхээр хөгжим мөн үү, энэ талаар ямар бодолтой байна?
-Би үүнийг хөгжим мөн биш гэж тодорхойлж чадахгүй. Гэхдээ би тэдэнд дуртай. Миний бодлоор тэд гайхалтай дуучид. Гэвч Жексоны төвшинд хүрэх үү. Миний бодлоор лав хүрэхгүй.
-Кенийн талаар хэлээч?
-Кен бол бүр ч өөр төвшний хүн. Тэр сайн продюссер, суу билэгтэй хүн. Гэхдээ л Жексонд хүрэхгүй. Хүссэн хүн бүр Кен гэх сайн дуучид ч гэсэн Жексоны төвшинд хүрч чадахгүй байгаа болохоор би түүгээр үлгэр дууриалал авч байна л даа. Үнэхээр хэн ч түүний төвшинд хүрч чадаагүй учраас.
-Чиний дууг ихэвчлэн охид сонсдог юм шиг санагддаг. Яаж тэдний сэтгэлийг татаж, олон сонсогчидтой болоод байна аа?
-Би чанартай, гол нь цэвэр ариун дуу хийхийг боддог. Гэсэн ч зарим хүмүүс ялангуяа эрчүүд надад дургүй байдаг. Миний дуунд дургүй биш миний ярьж, байгаа зүйлийг үзэн ядаад байх шиг санагддаг. Бас залуухан, царайлаг, охидын хайрыг татаад байгаа болохоор. Инээв. Өмнө нь бол үүнийг мэдэрдэггүй байсан юм. Аргагүй шүү дээ бүр жаахан байсан юм чинь. Анхныхаа дууг гаргаад хит болж байх үед дөнгөж 13, 14 настай, хоёр дахь цомгоо гаргахад 14, 15 настай байсан юм чинь. Мэдээж тэр үед намайг дэмжиж хайрладаг хүмүүс байсан л даа, гэхдээ би түүнийг ч мэдэх сөхөөгүй жаахан хүү байсан. Зарим нэг хүмүүс намайг үзэн яддаг юм. Гэхдээ тэднийг гэр рүүгээ явах зуураа миний дууг сонсдогийг би мэднэ шүү.
Б.Золзаяа