Бүгд Найрамдах Намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж, намын доторх анхан шатны сунгаанд тэргүүлж байгаа Мит Ромни Барак Обамагийн явуулж байгаа бодлогыг хэт зөөлөн гэж шүүмжилж, дэлхий дахинд байр сууриа алдаж эхлээд байгаа АНУ-ыг дахин хүчирхэг болгоно гэж амлаж байна. Гэхдээ судлаачид АНУ-ын дэлхийд эзлэх байр суурь буурах бус харин аль нэг улс үндэстэн хүчирхэгжиж байгаа учир тэгж харагдаж байгаа гэнэ. Гэхдээ л АНУ-ын дэлхийд ганцаар ноёлж байсан үе дууссаныг судлаачид хүлээн зөвшөөрч байгаа юм. Өөрөөр хэлбэл ЗХУ-ын задралын дараа АНУ нь ЮНИПОЛАР систембуюу цэрэг, эдийн засаг, улс төрийн салбарт ноёлж, дэлхийн дэг журмыг бараг ганцаараа тогтоож байсан. Тухайн үед АНУ-тай өрсөлдөж чадахуйц улс орон байгаагүй юм.
1990-ээд онд Хятад улс дэлхийн ДНБ-ний дөнгөж 1.74 хувийг эзэлж байсан. Харин 2011 онд энэ тоо 4 дахин өсч 8 хувь болсон. Эдийн засагчдын үзэж байгаагаар Хятадын эдийн засаг хэмжээгээрээ 2030 онд биш харин 2018 онд АНУ-ыг гүйцнэ гэж тооцоолж байна. Бээжингийн батлан хамгаалахын зардал 2025 он гэхэн АНУ-ын цэрэг армидаа зарцуулж байгаа мөнгөний тоог гүйцнэ гэж цэргийн шинжээчид тооцжээ. Зөвхөн Хятад улс дэлхийн их гүрэн болж байгаа юм биш. Бразил, ОХУ гээд бусад тивийн улсууд ч мөн өндийж эхэлж байгаа. Одоогоос 20 жилийн өмнө Туркийн ардчилал нялх, хэврэг байсан. Цэргийн эрхтнүүд Туркийг удирдаж байсан. Барууны улсуудаас байнга зээл тусламж гуйдаг байсан. Харин өнөөдрийн Турк өөр болжээ. Эдийн засгийн хэмжээ 1 триллион долларт хүрсэн. Өнгөрсөн жил Туркийн эдийн засгийн өсөлт 6.6 хувьтай байсан. 2009 оноос хойш Туркийн эрх баригчид 3.4 сая ажлын байр шинээр бий болгосон. 3.4 сая гэдэг нь Европ, ОХУ, Өмнөд Африк зэрэг улсуудын бий болгосон ажлын байрыг нэгтгэснээс давсан үзүүлэлт юм. 1990-онд Бразил улс дарангуйллын системээс дөнгөж салж, ардчилсан тулгар улс болж байсан. Эдийн засгийн алдаатай бодлогоос болж инфляцийн төвшин тэнгэрт хадаж, бараг 3 мянган хувьд хүрээд байсан. Харин өнөөдөр Бразил Өмнөд Америктаа үлгэр жишээ ардчилсан улс болсон бөгөөд 350 тэрбум долларын гадаад валютын нөөцтэй улс болжээ.
Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Мит Ромни, Обамагийн бодлого үйл ажиллагааг шүүмжилж байгаа ч Обамагийн оронд байсан бол яах байсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар Обама АНУ-ын нөлөө буурч байгааг эрт анзаарч, эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байгаа улс орнуудаар айлчлан цаашид хамтран ажиллахыг уриалж, үндсэндээ тэдний тэлэлтийг хүлээн зөвшөөрсөн. Олон улсын удирдагчтай эрс тэгш харилцааг өргөжүүлснээр дэлхий дахинд АНУ-ын нэр хүндийг өсгөсөн. Түүний хүчин чармайлтын дүнд АНУ нь Хятад болон ОХУ-тай хамтарч ажиллан, Ираны эсрэг хориг тавиулж чадсан. Арабын Лигтэй хамтарч ажилласны хүчинд Ливийн хувьсгалыг дэмжиж, НАТО Ливид цэргийн ажиллагаа явуулах эрх олж авсан. Тэгэхээр нэр дэвшигч Мит Ромнигийн амлаад байгаа АНУ-ыг дахин хүчирхэг болгож, эргэн дэлхийн хүчтэй тоглогч болно гэж амлаж байгаа нь үндэслэл муутай аж. Дэлхий улс орнууд хүчирхэгжиж олон туйлт дэлхий бий болоод байгаа өнөө үед Мит Ромнигийн үзэж байгаа АНУ-ыг дахин гол тоглогч болгох нь бүтэхгүй санаа гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn