Бүтэлгүй хайр дурлалын тухай цомгоороо хөгжим сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээж чадсан Адел ням гаригт Лос Анжелес хотноо болсон Грэммигийн шагнал гардуулах ёслол дээр оны шилдэг цомог, оны шилдэг дуу зэрэг зургаан төрөлд ялалт байгуулж, шагнал хүртлээ. Өнгөрсөн онд хоолойндоо мэс засал хийлгэснээсээ хойш олон сар тайзан дээр гараагүй байсан дуучин Грэммигийн тайзан дээр ийнхүү эргэн ирж, амьдаар дуулсан юм.
Аделийн "21" цомог өнгөрсөн оны шилдэг борлуулалттай цомгоор шалгарсан бөгөөд зургаан сая гаруй хувь борлогджээ. Тэрээр шагналуудаа гардаж авах үеэрээ хоолойг минь эргүүлэн авчирсан эмч нарт баярлалаа гэж хэлсэн байна.
Бямба гаригт алдарт дуучин Уитни Хьюстон нас барж, хөгжмийн ертөнцөд томоохон гарз хохирол учирсан. Грэммигийн шагнал гардуулах ёслолын үеэр уран бүтээлчид түүний дурсгалыг хүндэтгэсэн байна. Женнифер Хадсон I Will Always Love You буюу Чамайгаа би үргэлж хайрласаар байх болно дууг дуулж, Хьюстонд хүндэтгэл үзүүлжээ.
Foo Fighters рок хамтлаг Грэммигийн таван шагналыг гардан авсан бол рэппэр Kanye West дөрвөн шагналын эзэн болсон байна. Ингэснээр түүний Грэммигээс авсан шагналын тоо 18 болжээ. Гэхдээ тэрээр өөрийн биеэр ирж шагналаа аваагүй аж.
Харин Тэйлор Свифт, Кирк Франклин нар тус бүр хоёр шагнал гарджээ.
Тэгвэл дуучин Крис Браун F.A.M.E. цомгоороо шилдэг R&B цомгийн шагналыг хүртсэн байна.
Э.АМАР