logo
Гэгээн Валентины өдрийн мэнд хүргэе

Гэгээн Валентины өдрийн мэнд хүргэе

2012/02/14
Хоёрдугаар сарын 14. Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр билээ. Гэгээн хайрын энэ өдрийг Монголчууд тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Жил ирэх тусам илүү өргөн хүрээнд тэмдэглэж байгаа. Энэхүү баярын гол билэг тэмдэг нь шоколад байдаг. Дурлалт залуу, бүсгүйдээ зүрхэн хэлбэрийн хайраа илэрхийлэх шоколад бэлэгдэг нь Валентины баярын гол утга оршдог.

III зууны үед Ром хотноо Валентин гэгч нэгэн лам байсан. Гэтэл тэр үеийн захирагч хаан Клаудиус II ганб бие эрчүүд гэрлэж, эхнэр хүүхэдтэй болсноос цэрэг болсон нь дээр хэмээн тооцож, хатуу хуль гаргаж байв. Харин сайхан сэтгэлт Валентин лам дурлалт хосуудыг нууцаар адисладаг байсан аж. Энэ хэрэг нь илэрч, хаан ламыг цаазалсан  бөгөөд үүнээс хойш Валентин ламын дурсгалыг хүндэтгэн гэгээн хайрын баярын өдрийг Валентины нас барсан өдөр тэмдэглэдэг болсон гэх түүх, домог байдаг аж.

Ганц бие залуус өнөөдөр уйтгарлах хэрэггүй. Заавал хостой байж л валентины баярыг тэмдэглэх гэж үү. Тэр ойлголтоосоо мартья. Өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд буюу Хүүхдийн паркт “Freedom Single party” болох юм билээ.

М.Урин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш