logo
Сараа Аллагийн амьдралыг үргэлжлүүлэх үү

Сараа Аллагийн амьдралыг үргэлжлүүлэх үү

2012/02/15
Өнөөдөр “Валентины баяр” Поп хатагтай, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа Оросын алдарт дуучин Аллагийн амьдралыг даган дуурайгч гэмээр ч юм шиг. Хэдийнэ дөч хол гарчихсан хэрнээ хайр сэтгэлгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ тэр хэлж байх шиг. Нас намбандаа байж хайрын дуу дуу дуулахаа болимоор юм гэсэн зарим нэгэн фенийнхээ зөвлөгөөг харин ч нэг хүлээж авахгүй гэдгээ чангаа гэгчийн дуугаар албан ёсоор илэрхийлсэндэг үү дээ.
Хайраас амархан уйддаг гэдгээ хаа ч хэлчихдэг поп хатагтай маань гэгээн хайрын өдрөөр баярлуулах залуу бий гэдгээ ч найз нөхдөдөө сэмхэн бардамнаад авсан сурагтай. “Туулай жилд уран бүтээлийн олз омог их байсан. Магадгүй уран бүтээлээсээ ч илүү хайраар гэрэлтэх болно” гэжээ. Хайр сэтгэлд насны хязгаар үгүй гэдэг үнэн бололтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш