Солонгосын соёл урлаг Азийн орнуудыг байлдан дагуулаад зогсохгүй барууны ертөнцөд нэвтэрч эхэлж байна. Солонгосын JYJ хамтлагийнхан Өмнөд Америкийн Чили улсад анх удаа хүрэлцэн иржээ. K-Pop урсгалаар уран бүтээлээ туурвидаг, гурван гишүүнтэй энэ хамтлаг Чилид хүрэлцэн ирж тоглолтоо зохион байгуулсан анхны Солонгос хамтлаг болсон байна. Тоглолт эхлэх үед тэд өөрсдийгөө Испаниар танилцуулжээ. Гуравдугаар сарын есөнд нийслэл Сантиего хотод болсон уг тоглолтыг 5.000 гаруй хүн үзжээ.
Залуу уран бүтээлчид ердөө хоёр цомог гаргасан ч Азийн олон оронд үнэнч шүтэн бишрэгчидтэй болж чадсан байна.
JYJ хамтлагийн поп, R&B дуунууд Сантиего хотын үзэгчдэд ихээр таалагдсан байна. Тэд тоглолтын үеэр нийт 23 дуу дуулжээ. Тоглолт өндөрлөсний дараа хамтлагийн гишүүд Чилид дахин ирнэ гэж амласан байна.
JYJ хамтлаг аялан тоглолтоо цааш үргэлжлүүлж, Перуд тоглоно.
Jaejoong, Yoochun and Junsu нар нэрнийхээ эхний үсгүүдээр хамтлагаа нэрлэжээ. JYJ хамтлагийн The Beginning нэртэй цомог 2010 оны 10-р сард, харин In Heaven нэртэй хоёр дахь цомог 2011 оны есдүгээр сарын 28-нд гарсан байна. Энэ хамтлаг 2011 оны хавар аялан тоглолтоо эхлүүлж Тайланд, Тайвань, Хятад, Канад, АНУ-д тоглолтоо зохион байгуулжээ. Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшгаас болж хохирсон хүмүүст зориулж Токиод хоёр удаа буяны тоглолт хийсэн байна. Тоглолтыг 84.000 гаруй хүн үзжээ. JYJ хамтлаг Европын орнуудад ч мөн тогложээ.
Э.АМАР
Урлаг, спорт
Нью Йоркт болсон Latte Art Championships тэмцээнд 60 гаруй хүн оролцжээ
Нью-Йоркт зохиогдсон Latte Art Championships тэмцээнд 60 гаруй кофены мэргэжилтэн оролцжээ. Бариста буюу кофены барменууд гурван минутын хугацаанд анхаарал татахуйц чимэглэлтэй латтег бэлтгэсэн байна. Тэдний бэлтгэсэн кофе бүрийг харагдах байдал, өнгөний зохицол зэрэг үзүүлэлтүүдээр шүүжээ. Мөн оролцогчдын хурд, авхаалж самбааг ч шалгуур болгосон байна. Latte Art Championships тэмцээнд оролцогчид өгөгдсөн 180 секундын хугацаанд хэдэн ч аяга кофе бэлтгэж болох хэдий ч хамгийн сайн болсон гэж үзсэн нэг аяга кофегоо л шүүгчдэд танилцуулах боломжтой.
Оролцогчид кофегоо зүрх, алтан зул цэцэг, сарнай, навч гээд янз бүрийн дүрсээр чимэглэсэн байна. Энэ жилийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн Николас Ван Слетт ямар нэг багаж хэрэгсэлгүйгээр янз бүрийн загвартай чимэглэл хийх нь амаргүй гэдгийг хэлжээ. Тэрээр ярихдаа "Энэ нь тухайн хүний ур чадвар, гарын хөдөлгөөнөөс хамаарна, мөн сайн кофе бэлтгэхийн тулд хэр хүчин чармайлт гаргаж байгаагаас болно" гэсэн байна.
Шүүгчид энэ жилийн тэмцээний ялагчаар Хонгконгоос оролцсон Ян Ю Файг тодруулжээ. Тэрээр бэлтгэсэн кофегоо алтанзул цэцгийн дүрсээр чимэглэсэн байна.