Гуравхан жилийн өмнө хүмүүс Леди Гага гэж мэддэггүй байлаа. Түүнийг алдаршиж эхлэх үед маргааш л мартагдах нэгэн хэмээж байсан. Харин одоо Леди Гага та бидний амьдралд бүрмөсөн ороод ирсэнд эргэлзэх хүн байхгүй биз.
Блиц
Леди Гага буюу Стефани Жоанн Анжелина Жерманотта нь 1986 оны гуравдугаар сарын 28-нд итали гэр бүлд төржээ. Жузеппе, Синти Жерманотта нарын охин Анжелина дөрвөн настайдаа төгөлдөр хуур хөгжмийг бие даан тоглож сурсан аж. Тэрбээр 14 настайдаа Нью-Йоркийн клуб, сургуулийн тайзнаа дуулж эхэлжээ. Дараа нь Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Урлагийн сургуулийг дүүргэсэн аж. 2008 онд гарсан түүний “The Fame” нэртэй цомог дэлхийн хит болов.
Леди Гага “Грэмми”-ийн тав, “MTV”, “Эмми”-ийн 30 шагналыг хүртжээ. Тэрбээр мөн “YouTube”-ээр тэрбум гаруй хүн клипийг нь үзсэн анхны дуучнаар тодорсон.
Саяхан тэрбээр нэртэй дизайнер, загварынхантай найзалдаг, тэдэнд дуртай ч дандаа брэндийн дууриамал хувцас худалдан авдгаа мэдэгдсэн юм. Тэрбээр Америкийн фэнүүддээ комиссын хувцас худалдан авч, гараараа нэмэлт зүйл урлаж өмсөхийг зөвлөжээ. Леди Гага “Токио хотод “Шанель”, “Версачи”-ийн дууриамал хувцас, эдлэл худалддаг дэлгүүр бий. Би Нью-Йоркт өссөн итали хүн. Тиймээс эндээс хувцас худалдан авсан. Яг одоо өмсөж буй энэ хүрэм ч бас дууриамал” хэмээн мэдэгдсэн юм. Түүний хэлсэн энэ үгийг Карл Лагерфельд, Донателла Версаче нар хэрхэн хүлээн авах бол гэдэг нь тун сонирхолтой.
-Эхлээд эмэгтэйлэг асуулт тавьж болох уу?
-Мэдээж, юу хүссэнээ л асуу.
-Танаас ярилцлага авахаар тохирч байхдаа таныг маш цаг завгүйг хараад үнэхээр гайхлаа. Өнөөдөр нэг улсад, маргааш өөр оронд гэх жишээтэй. Танд хайрлаж дурлах цаг гардаг уу?
-Хөгжим бол миний эр нөхөр. Би хөгжмөөр амьсгалж, хөгжмөөр амьдардаг хүн. Үнэндээ би хийж буй зүйлдээ маш их дурласан учраас хайрлаж дурлах зав алга.
-Интернэт, хэвлэлээр таны тухай хов жив байнга гардаг. Та үүнд уурладаг уу?
-Интернэт бол миний хувьд харилцааны нэг хэрэглүүр. Шүтэн бишрэгчидтэйгээ холбоотой байхад хэрэгтэй учраас би “Твиттер”-ийг байнга ашигладаг. Хов живийн тухайд таны хэлж байгаа үнэн. Заримдаа зэвүү хүрмээр худал яриа гардаг ч би нэг их санаа зовдоггүй. Би худал яриаг тоохгүй өнгөрөөхийг хичээдэг.
-Та зөвхөн дуучин төдийгүй загварын бурхан гэдгээрээ алдартай?
-Тийм шүү. Би моодонд дуртай. Энгийн хувцасны хэм хэмжээг давж, латекс зэрэг өвөрмөц материалаар хийсэн хувцас туршихыг хүсдэг. Байж болох бүхнийг шалгаж, шүтэн бишрэгчдэдээ дээд зэргийн мэдрэмж төрүүлэхийг эрмэлздэг гэх үү дээ. Тиймээс би өөрийн болон бүжигчдийнхээ хувцсыг өөрөө зохиодог.
-Ямар хувцсанд хамгийн дуртай вэ?
-Би гуталд бүр амиа тавьдаг гээч. Том өсгийтэй, платформ ултай гуталд ухаангүй дуртай. Бас том бүрх малгайнд нугасгүй. Ер нь миний хувьд моод бол ямар ч чиглэл, хэмжээгээр туршиж үзэх боломж.
-Стилийн бурхан байх ямар вэ. Гадуур гарах бүртээ сайн бэлдэх шаардлагатай болдог байх даа?
-“Стилийн бурхан” гэдэг нэр надад таалагддаг. Би моодонд дуртай төдийгүй үүнийгээ уран бүтээлийнхээ нэг хэсэг хэмээн үздэг. Тиймээс бусдад үлгэр жишээ болж, эмэгтэйчүүдийн моодны үзэл, моодыг бүхэлд нь өөрчлөхийг хүсч байна.
-Та өөрийн нэрийн хувцасны брэнд гаргах талаар бодож үзэв үү?
-Одоохондоо цаг зав алга аа. Гэхдээ цаг нь ирэхээр болох байх. Миний өмсөж, зүүж буй бүхэн шүтэн бишрэгчдэд маань их таалагддаг.
-Таныг дуучин Мадоннатай байнга харьцуулдагт хэрхэн ханддаг вэ?
-Мадоннад би хайртай. Тэр бол миний шүтээн, дуурайх ёстой хүн. Тиймээс түүнтэй харьцуулах нь сайхан байдаг.
-Таныг бишрэхийн зэрэгцээ шүүмжилдэг хүмүүс олон. Та шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?
-Шүүмжлэлийг огт анхаардаггүй. Хэрвээ би бусдын хандлагаар хөгжим, шоугаа өөрчлөөд байсан бол өдийд ийм байр сууринд хүрэхгүй байсан. Анх намайг дуулж эхлэхэд хэн ч итгэдэггүй байлаа. Хүн бүр “Чиний дууг огт ойлгохгүй байна. Чи энэ хувцас, хиймэл үсийг өмссөнөөр юуг илэрхийлэх гэсэн юм?” гэж асуудаг байсан. Гэхдээ би ийм хандлагыг л хүсч байсан юм. Харин хэзээ ч жүжигчин байхыг хүсээгүй. Би өөрийн байр сууриар мөнгө олохыг зорьсон. Хөгжим, дуу хоолой бол эргэлт хийх, урагш ахих хэрэгсэл гэдэгт би итгэдэг. Зөвхөн дуу бичүүлж, цомгоо худалдах нь миний ажил биш.
-Толгой эргэм алдрын оргилд хүрээд таны олж авсан хамгийн үнэтэй зүйл юу вэ?
-Шүтэн бишрэгчид. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл бол дэлхий даяар байгаа миний шүтэн бишрэгчид. Тэд миний дуунд дуртай байгаа нь нэр төрийн хэрэг. Би фэнүүдээ гэр бүлийн гишүүд гэж үздэг, тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн. Миний шүтэн бишрэгчид бол миний шүтдэг шашин. Би тэдэнд “Надад мөргөх хэрэггүй, өөрсдөдөө мөргө” гэж байнга хэлдэг.
Эх сурвалж: Өглөөний сонин