“Universe Best Songs-2009” наадмаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин Ч.Цэлмүүн дахин кинонд тоглож байна. Тэрбээр “Ээжийн дайсан” хэмээх инээдмийн шинэ кинонд гол дүр бүтээж байгаа аж. Дуучин бүсгүй өмнө нь “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны кинонд тоглож байсан туршлагатай. Одоогоор тус киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг кино группынхэн нууцалж байгаа ч тун удахгүй нууцаа дэлгэх гэнэ. Сонирхуулахад, дуучин Ч.Цэлмүүн бие даасан анхны цомгоо удахгүй худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа гэсэн шүү.