logo
Хьюстоны охин овгоо сольжээ

Хьюстоны охин овгоо сольжээ

2012/03/16
Нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина ээжээрээ овоглохоор болжээ. Ээжийнхээ цаг бусын үхэлд цочирдсон 19 настай охин найзууддаа Бобби Браун гэдэг нэрээр цаашид овоглохгүй гэж хэлсэн гэнэ. Өсвөр насандаа ээжийнхээ чихийг халууцуулж байсан охин овгоо солихоор эртнээс шийдсэн боловч Хьюстон зөвшөөрөөгүй аж. Аав, ээжийнх нь салалт түүнийг өөрчилсөн гэдэг. Гэвч ээжийгээ нас барсны дараа охин нэрээ Кристина Хьюстон болгохоор эргэлт буцалтгүй шийджээ. Түүний энэ шийдвэрийг ээжийнх нь тал сайнаар хүлээн авна гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Учир нь түүний экс-нөхөр Бобби Браун түүний амьдралыг сүйтгэсэн гэдэг билээ. Дуучин Уитни Хьюстон санхүүгийн бэрхшээлд орсон байсан ч охиндоо багагүй өв хөрөнгө гэрээслэн үлдээсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш